Өнөөдөр БОНХЯ, “Их уст Туул” ТББ хамтран зохион байгуулж байгаа “Ойжуулалтын аян”-ны нээлтийг хийлээ. Засгийн гзрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газраас Туул голын эхэнд өнгөрсөн оны байдлаар нийт ойжуулах шаардлагатай 2400 орчим га талбай байна гэж үзсэн байна. Тиймээс ойжуулалтын аяныг зохион байгуулж байгаа юм. Ойжуулалтын ажлыг Тужын нарсыг нөхөн сэргээсэн туршлагын дагуу үндэсний хэмжээний хөтөлбөр боловсруулан, томоохон аж ахуй нэгж, байгууллагуудыг татан оролцуулж хэрэгжүүлнэ гэж албаныхан онцоллоо.

Сэтгэгдэл ( 0 )