Хоригдлууд оргосон талаар ШШГЕГ-аас мэдэгдэл хийлээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 06

Хорих ангиас хоригдлууд оргож дэлгүүр дээрэмдсэн гэх ташаа мэдээлэл мэдээллийн сайтуудад гарсантай холбогдуулан ШШГЕГ-аас албан ёсоор дараах мэдэгдлийг хийлээ.

2013 оны 8 дугаар сарын 2-ны шөнө 21-22 цагийн хооронд ШШГЕГ-ын ойролцоо Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлалтай “Толла” дэлгүүрийн худалдагчийг зэвсэглэсэн этгээдүүд дээрэмдсэн хэрэг гарсан. Үүнтэй холбогдуулан тус ерөнхий газрын аж ахуйд ял эдэлж байгаа ялтныг уг дээрмийн хэргийг үйлдсэн байж болзошгүй хэмээн сэжиглэн ЦЕГ-аас хууль журмын дагуу байцаалт авсан болно. Түүнчлэн энэ хэрэгт ялтан холбоотой нь эцэслэн тогтоогдоогүй бөгөөд зөвхөн мөрдөн байцаалтын ажиллагаа явагдаж байна.

Иймд ШШГЕГ-ын харьяа Хорих 441 дүгээр ангиас зэвсэглэсэн хоёр ялтан оргосон гэсэн мэдээлэл огт үндэслэлгүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР ГҮЙЦЭТГЭХ ЕРӨНХИЙ ГАЗАР

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top