Орчин үеийн ТҮЦ-үүдийг оруулж ирэх “Киоск” төсөл тун удахгүй хэрэгжиж эхлэхээр болжээ. Энэхүү төслийг “КИГ” компанийнхан хэрэгжүүлэх гэж байгаа бөгөөд өнөөдөр албан ёсны танилцуулгаа хотын удирдлагууд болон ТҮЦ ажиллуулдаг иргэдэд танилцуулсан юм. "Киг" компанийн зүгээс гурван төрлийн 11 загварын ТҮЦ оруулж ирэхээр санал болгож байгаа ажээ. Тус ТҮЦ нь олон давуу талтай, орчин үеийн загварлаг, цэвэрхэн шийдэлтэй бөгөөд бие засах “Био 00” зэргийг суурилуулжээ. Мөн ТҮЦ бүр АТМ-тэй гэдгээрээ онцлог юм байна. Явуулын минимаркет бүхий ТҮЦ ч оруулж ирэх бололцоотой гэж КИГ компанийн зүгээс хэлж байлаа.

Сэтгэгдэл ( 0 )