АНУ-ын НАСА агентлаг Ангараг гаригийн агаар мандлыг судлах шинэ ажиллагаа явуулахаар бэлтгэлээ хангаж эхэлжээ. Энэ судалгааг хийх “Maven Atmosphere and Volatile Evolution” буюу MAVEN сансрын хөлөг ирэх 2014 оны есдүгээр сард Ангараг гаригийн орбитод орох бөгөөд жилийн турш ажиллагаа явуулахаар төлөвлөсөн байна. Энэхүү судалгаагаар Ангараг гаригийн цаг уур хэрхэн юуны нөлөөгөөр өөрчлөгдсөн болохыг тогтоох оролдлого хийх гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )