2003 онд “Хасвуу” компаний бүрэн мэдэлд шилжсэн “Дархан Сэлэнгийн Цахилгаан Түгээх Сүлжээ” компани энэ оны хоёрдугаар улиралд 1.48 тэрбум гаруй төгрөгийн алдагдалтай ажиллажээ. Хэдийгээр борлуулалтаас 18.1 тэрбум төгрөг олсон ч маркетинг болон бусад бүх зардлаа хасаад ийнхүү алдагдал хүлээсэн байна. Монгол Улсын 3215 аж ахуйн нэгж, 42 мянга орчим өрхөд цахилгаан эрчим хүч түгээх, борлуулах үйлчилгээ явуулдаг уг компаний алдагдал хэт өндөр байгаа нь борлуулалтын өртөг нэмэгдсэнтэй холбоотой гэнэ.
Мөн өнгөрсөн нэг улирлын хугацаанд тус компани нийт 1.6 тэрбум төгрөгийг ажилчдын цалинд зарцуулсан нь өмнөх жилийнхээс 200 сая төгрөгөөр өссөн дүнтэй байна. Үүнээс гадна түлш, шатахуун, тээврийн хөлс, сэлбэг хэрэгсэлд 248 сая төгрөгийг зарцуулжээ.

Сэтгэгдэл ( 3 )
tiim shvv dendvv haricaanii soelgvi gazr daa
estoi hogiin bvdvvleg hvmvvs ajilldag gazar.hvmvvsiinhee haricaand anhaaral tabimaar ymaa.hogiin zabaan ymnuudiin cugluulga ajildag buzartai gazar
бусад сүлжээ ашигтай ажиллаж байхад яахаараа дарханы сүлжээ ганцаараа ашиггүй ажилдаг юм вэ.Чадахгүй бол дампуурлаа зарлаад зайлаач дээ. Хувичлагдсан сүлжээ ашигтай байна уу ашиггүй байна уу хэнд ч хамаагүй биз дээ.