Япон дууны уралдаан болно

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

Монгол Улсын Филармонид  маргааш “Хөөмэйчдийн дунд зохиогдох япон дууны уралдаан” болно. Тус уралдааны ерөнхий зохион байгуулагчаар Монголын ард түмэнд танигдсан “Хойд нутгийн хавар” гэх японы зохиолын дууны хөгжмийн зохиолч Эндо Минорүгийн байгуулсан “Эндо Минорү дуу хөгжмийг хөгжүүлэх сан” ажиллаж байна. Харин хамтран зохион байгуулагчаар  Монгол Улсын Филармони болон морин хуурыг дэмжих “Цэндийн Батчулуун” сан юм. “Эндо Минорү сан” нь өнгөрсөн жилийн “Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын дунд зохиогдох япон дууны уралдаан”-ыг зохион байгуулжээ. Энэ удаагийн уралдаанд Монголын өнцөг булангаас нийт 30 хөөмэйч оролцож, “Хойд нутгийн хавар” болон өөрсдийн сонгосон нэг япон дуу, нийт хоёр дууг хөөмэйлнэ. Арга хэмжээний зорилго нь Монголын уламжлалт соёл болох хөөмэйг хөгжүүлэн дэмжих, мөн японы зохиолын дууны гайхамшгийг Монголын ард түмэнд таниулах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top