Улаанбаатарт 20-22 градус дулаан байна

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

Өнөөдөр ихэнх нутгаар үүлшинэ. Зарим газраар түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи зүүн зүгийн нутгаар хойноос, бусад нутгаар баруунаас секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар 16-21 градус, Говийн нутгийн өмнөд хэсгээр 28-33 градус, бусад нутгаар 20-25 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Түр зуурын дуу цахилгаантай бороо орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. 20-22 градус дулаан байна

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top