Аж ахуйн нэгжүүдэд борооны ус зайлуулахыг уриалжээ

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

Сүүлийн өдрүүдэд усархаг бороо үргэлжлэн орж байгаа нь иргэдийн хувьд багагүй бэрхшээлийг дагуулаад байна. Ихэнх аж ахуйн нэгж гадна орчиндоо үерийн усны суваггүй, ус зайлуулах зориулалтын налуу үүсгээгүйгээс их хэмжээний шалбааг, ус тогтож хүндрэл үүсгээд байгаа юм. “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудын эзэмшил, ашиглалтад байгаа газар болон орчны 50 м хүртэл нийтийн эзэмшлийн зам талбай, ногоон байгууламжид тохижилт хийх, улмаар нийтийн эзэмшлийн эд хөрөнгийн ашиглалт, засвар үйлчилгээ, хамгаалалтыг хариуцан ажиллана” гэж НИТХ-аас тогтоосон. Өвлийн улиралд цас мөсөө арилган, халтиргаа гулгаанаас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг ч бороо үргэлжлэн орж байгаа энэ үед ямар ч арга хэмжээ авахгүй байгаа байгууллагуудад нийслэлийн Хот тохижилтын газраас хугацаатай мэдэгдэл явуулж байгаа юм. Өнөөдрийн байдлаар Соёл урлагийн их сургууль, “Хаан гэр”, BBQ ресторан зэрэг байгууллага, аж ахуйн нэгжүүдэд хүргэсэн байна. Уг мэдэгдлийг биелүүлж, нийслэлийн хотынхоо цэвэр цэмцгэр байдлыг ханган, иргэдийн тав тухтай амьдралын төлөө санаачлагатай, хариуцлагатай ажиллахыг нийт аж ахуйн нэгж, албан байгууллагуудад уриаллаа гэж нийслэлийн Хот тохижилтын газраас мэдээллээ. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top