Өчигдөр шөнө ноцтой зам тээврийн осол гарлаа. Тодруулбал, СХД-ийн нутаг Баянхошууны Хөтөл орчим "Т.Приус" маркийн авто машин онхолдож хоёр хүн нас барж нэг хүн хүнд гэмтэн Гэмтлийн эмнэлэгт эмчлүүлж байна. Нас барсан 2 хүн 20-25 орчим насны залуучууд байжээ. Уг хэрэгт нөлөөлсөн шалтгаан нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хурд хэтрүүлжээ. Мөн хамгаалах бүсээ зүүгээгүйгээс нас барсан хоёр хүн нь авто машины цонхоор шидэгдсэн байжээ. Энэ мэт хэргүүд энэ сард ихээр гарах болсонтой холбогдуулан албаныхан иргэдийг согтуугаар жолоо барихгүй байхыг хурд хэтрүүлэхгүй байж өөрийн аюулгүй байдлаа хангахыг анхаарууллаа.

Сэтгэгдэл ( 0 )