Таргалахгүй байя гэвэл...

Автор | Zindaa.mn
2013 оны 08 сарын 07

Бид өдөр тутам хэрэгцээт илчлэгээ хаанаас авдаг вэ? Ер нь калори буюу илчлэг гэж юу вэ? гэдэг асуултын хариултыг сонирхъё. Калори буюу илчлэг нь 1 литр усны температурыг 1 градусаар нэмэгдүүлэхэд шаардагдах энергийн хэмжээ юм. Насанд хүрсэн эрэгтэй хүн өдөрт 2000 калори илчлэг бүхий хоол хэрэглэх шаардлагатай байдаг. Харин эмэгтэй хүний хувьд 2000, хүүхэд 1750-1950 калорийг хоол хүнснээс авах шаардлагатай. Таргалалт ихтэй орнуудын тоонд зүй ёсоор ордог америкчуудын нэг хүний калорийн дундаж хэрэглээ 2003 оны байдлаар гэхэд 3754, харин Этиоп улс 1858 байжээ. Энэ оны судалгаагаар АНУ таргалалтынхаа тоогоор дэлхийд 9-р байранд орсон бол 1-р байранд Бүгд Найрамдах Науру улс, манай Монгол улс 34-р байранд жагссан байх юм. Монголчуудын хамгийн их сонирхдог спортын нэг болох сумо бөх тэд хамгийн их илчлэгтэй хоол хүнс хэрэглэгчдийн тоонд ордог бөгөөд өдөрт 20.000 калори хэрэглэдэг аж. Багадаа эрүүл эрэгтэй хүн 1500 калори, эмэгтэй хүн 1200 калори өдөрт хэрэглэх ёстой гэж эхдэмтэд үздэг. Энэ нь хүний нас, жин, өндөр, хүйс, хир идэвхтэй хөдөлгөөнтэй биеийн хүчний ачаалалтай ажил хийдэг зэргээс шалтгаална.Сонирхуулахад нэг цаг дэлгүүр хэсэхэд 232, нэг цаг машин унахад 217, нэг цаг зогсоход 101, сагс тоглох 517, хэвтэхэд 82 калорийг тус тус шатаадаг байна.

Тэгвэл бид ямар хүнснээс хэр хэмжээний илчлэг авдаг болохоо дараах хүснэгтээс харж болох юм.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(182.160.42.225) 2025 оны 03 сарын 13

dandaa tuuhii nogooni salat ideed us uugaad baihad navs turnadaa

1  |  0
Top