Монгол, Оросын эрдэмтэд утаагүй түлш гаргаж авлаа

Автор | Zindaa.mn
2013 оны 04 сарын 26

ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибирийн салбарын механохими, хатуу биетийн химийн хүрээлэнгийн эрдэмтэд болон Монгол Улсын Шинжлэх ухааны академийн хими, химийн технологийн хүрээлэнгийн эрдэмтдийн хамтарсан баг утаагүй түлш боловсруулсан байна.
“Экологийн үүднээс харахад маш чухал асуудал. Учир нь нүүрс гэж чухам юу болох, агаар мандалд ямар нөлөө үзүүлдгийг бид мэднэ” хэмээн ОХУ-ын Шинжлэх ухааны академийн дарга Александр Асеев ярьж байна. Түүний хэлснээр уг технологи нь нүүрсээс дэгдэмхий органик бодисыг шингээн авч, бий болсон хагас коксжсон нүүрсийг түлш болгон хувиргах юм байна. “Уг түлш нь нүүрс түлдэг айл өрхүүдэд тун эрэлт хэрэгцээтэй зүйл байх болно” хэмээн Асеев тэмдэглэн хэллээ. ОХУ-ын Шинжлэх ухааны академийн Сибир дэх салбарын судалгааны материалд уг технологийг Монгол Улсын Таван толгой болон Багануурын нүүрсний уурхайн хүрэн нүүрс дээр тулгуурлан боловсруулсан аж.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top