Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хороо маргааш хуралдахаар болжээ. Хуралдаанаар Үндэсний хорооноос санаачлан, дэмжлэг үзүүлэн хэрэгжүүлж буй томоохон төслүүдийн хэрэгжилтийн явц, тулгарч буй хүндрэл бэрхшээлийн талаар хэлэлцэж, холбогдох шийдвэрүүдийг гаргах юм байна.
Энэ хүрээнд Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хийж буй төслүүдийн явц, агаарын чанарыг сайжруулах бүсэд багтсан гэр хорооллын өрхүүдийн цахилгаан эрчим хүчний урамшуулал олгох журмын хэрэгжилтийг ярилцах аж.
Мөн найман аймагт агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлэх ажлын тухай, “Дэнжийн мянга орчмын хэрэглэгчдийг төвийн дулаанд холбох” төслийн танилцуулга, Зам тээврийн яамны зүгээс агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлсэн ажлын явц, төслүүдтэй тус бүрт нь танилцаж холбогдох шийдвэрүүдийг гаргах ажээ.

Сэтгэгдэл ( 0 )