Яруу найргийн “Цэцэн билигтэн” тодорлоо

Автор | Zindaa.mn
2011 оны 05 сарын 09

Хуульч Сандагийн нэрэмжит “Цэцэн билиг” яруу найргийн  хоёр дахь удаагийн наадам Дорноговь аймгийн Сайншанд хотод Данзанравжаагийн нэрэмжит “Саран хөхөө” театрт, найрагт дуртай хүмүүсийн нижигнэсэн алга ташилтан дор амжилттай зохион байгуулагдлаа. Уг тэмцээнд хот хөдөөгийн 30 гаруй яруу найрагч цэц билиг, онгод дуудсан яруу найргаар өрсөлдсөнөөс тэргүүн байрыг залуу яруу найрагч Б.Лхагвадорж, дэд байрыг  Д.Батсүрэн, Гуравдугаар байрыг Д.Мөнхзул, тусгай байрыг Б.Баярцэнгэл нарын залуу яруу найрагчид тус тус эзэллээ. Энэхүү наадам нь жил ирэх тусам хүрээгээ тэлж байгаа бөгөөд Ард түмний гавьяат, МУСТА, Мөнгөн цомын эзэн, МЗЭ-ийн шагналт зэрэг Монголын утга зохиолд нэр хүндтэй яруу найрагчид оролцсон нь наадмын чансааг улам ч нэмэгдүүлж байв.  Энэ удаагийн наадмыг “Сод Монгол групп” ивээн тэтгэсэн нь монголын ард түмэн яруу найрагт сэтгэл зүрхээ өгч явдгийн нэгэн том жишээ болсон юм.

Ө.Яруу. Zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top