Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэн ирэх сарын 2-5-ны өдрүүдэд БНСУ-д болно. Олон улсын хэмжээнд нэр хүндтэй уг үзэсгэлэнд манай улсын аялал жуулчлалын салбарынхнаас гадна соёл урлагийнхан оролцож эх орноо сурталчлах юм. Тэд маргааш тус улсыг зорих бөгөөд үндэсний өв соёлыг харуулсан "Талын салхи" тоглолт үзэсгэлэнгээ сонирхуулах аж. Энэ үеэр Торго" салоны загвар өмсөгчид үндэсний хувцас загвараас толилуулна.
Эх сурвалж: Монголын үнэн сонин
Сэтгэгдэл ( 0 )