Монголын автомашины салбарт 20 гаруй жил амжилттай ажиллаж буй “МSМ” групп өнгөрөгч баасан гарагт /2019.02.22/ харилцагчдынхаа дунд “Ford forum 2019” үдэшлэг зохион байгуулж, “Ford” үзэсгэлэнгийн танхимынхаа нээлтийг хийлээ.
“Ford forum 2019” үдэшлэг “Ford” автомашин сонирхогчдыг нэг дор цуглуулаад зогсохгүй Монголын эдийн засгийн төлөв байдал, уул уурхайн орчин, автомашины хөгжлийн талаар мэдээлэл өгснөөрөө онцлог байв. Тухайлбал, Монголын эдийн засгийн төлөв байдлын талаар “Хас” банкны ерөнхий эдийн засагч С.Болд, Монголын уул уурхайн орчны талаар Монголын бизнесийн зөвлөлийн ТУЗ-ийн гишүүн, “Эрдэнэс Оюу Толгой” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогт, Автомотив салбарын ирээдүйн төлөв байдлын талаар “МSМ” группийн гүйцэтгэх захирал Марк Габел мэдээлэл өгсөн юм.
“МSМ” групп 1998 онд байгуулагдсан бөгөөд “Мерседес Бенз” /Mercedes-Benz/, “Крайслэр” /Chrysler/, “Жип Дож” /Jeep Dodge/ болон “Мицубиши Фусо” /Mitsubishi Fuso/ зэрэг дэлхийн алдартай брэндүүдийн суудлын, хүнд даацын, тусгай зориулалтын автомашин, автобусыг Монгол Улсад борлуулах, борлуулалтын дараах үйлчилгээ үзүүлэх онцгой эрхтэй, албан ёсны төлөөлөгч юм. Нийлүүлж буй бүх автомашинуудыг Герман, АНУ, Япон дахь үйлдвэрүүдээс шууд импортлон оруулж ирдгээрээ онцлог бөгөөд “МSМ” групп 2018 онд өөрийн автомотив салбарт “Форд” /Ford/ брэндийг нэгтгэсэн байна. “Форд” брэнд пикап буюу хойноо тэвштэй, чанар сайтай машинууд үйлдвэрлэдэг ба уул уурхай, газар тариалан, зам, барилгын салбарт ашиглахад тохиромжтой машинд тооцогддог аж.
Н.Ариунтулга: “Форд” бол чанар
“Ford forum 2019” үдэшлэгийн үеэр “MSM” группийн худалдаа хариуцсан ахлах менежер Н.Ариунтулгаас “Форд” бусад автомашинуудаас юугаараа давуу талтай болохыг лавлахад “Форд” бол чанар” гэж хариулсан юм. Тэрбээр мөн “Форд” пикап буюу тэвштэй машинууд үйлдвэрлэдэг. Тиймээс уул уурхай, газар тариалан, зам, барилгын салбарт ажилладаг бизнес эрхлэгчдийн сонирхлыг татдаг. “MSM” группээс харилцагчиддаа чанартай үйлчилгээ үзүүлэхийг эрмэлзэж ажилладаг. Албан ёсны төлөөлөгчийн газар гэдэг утгаараа сайн чанарын сэлбэг нийлүүлж байна.
Бид мөн дэлхий нийтийн чиг хандлагыг нэвтрүүлэхэд анхаарч байгаа. Дэлхий даяар 100 хувь цахилгаан автомашиныг сонирхох болсон. Энэ утгаараа бид ойрын хоёроос гурван жилийн дотор 100 хувь цахилгаан автомашиныг Монголын зах зээлд нийлүүлэхээр ажиллаж байна” гэсэн юм.
Д.Мөнхзул: “Форд” бол дэлхийд алдартай брэнд
“MSM” групп харилцагчдынхаа санхүүгийн асуудлыг шийдвэрлэхэд туслах үүднээс “Хаслизинг” компанитай хамтран ажилладаг аж. Хэрэв дэлхийн шилдэг автомашинуудыг шинээр нь авахыг хүсвэл урьдчилгаа 10 хувь, 1.3 хувийн хүүтэй урт хугацааны лизингээр авах боломжтой юм байна. Санхүүгийн түрээс, лизингийн үйлчилгээ үзүүлдэг “Хаслизинг” компанийн бизнес хариуцсан захирал Д.Мөнхзул хэлэхдээ “Хаслизинг” компани харилцагчиддаа ойртож “МSМ” группийн үзэсгэлэнгийн танхимд өөрийн салбарыг нээгээд байна. Ингэснээр харилцагчид богино хугацаанд, бага урьдчилгаатай, урт хугацаатай санхүүжилтийн таатай нөхцлөөр дэлхийд алдартай брэндийн автомашиныг авах боломжийг бий болгож байна.
“Хаслизинг” компани Монгол Улсад албан ёсоор борлуулах эрхтэй компаниудтай хамтарч ажилладаг. “Форд” бол дэлхийд алдартай брэнд. Уул уурхай, хөдөө аж ахуй зам, барилгын чиглэлээр бизнес эрхлэгчид энэ автомашиныг сонгодог” хэмээсэн юм.
Сэтгэгдэл ( 0 )