ӨНӨӨДӨР: Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурал болно
09:00 цагт
- БСШУСЯ-ны харьяа "Инженер, технологийн дээд боловсрол" төслийн Хамтарсан судалгаа хөтөлбөрийн хүрээнд 11-12-ны өдрүүдэд Монгол-Япон судлаачдын нэгдсэн хурал МУИС-ийн Номын сангийн 502 тоот хурлын танхимд болно. Тус хуралд Монгол Улсын Засгийн газар, Монгол, Япон хоёр орны эрдэмтэн судлаачид, хувийн хэвшлийн төлөөлөл болон Олон улсын байгууллагын төлөөллүүд оролцоно.
10:00 цагт
- Сонгинохайрхан дүүргийн Иргэний танхимд Япон улсын Засгийн газрын “Өвсний үндэс” хөтөлбөр, Сонгинохайрхан дүүргийн удирдлагууд хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурна. Утас: 99010499.
11:00 цагт
- “Үндэсний мэдээллийн төв”-д ахмад дайчин С.Хорлоо цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
14:30 цагт
- “Чингис хаан” олон улсын нисэх буудалд Малайзын нийслэл Куала-Лумпур хотноо шайбтай хоккейн "Asian challenge cup” тэмцээнд түрүүлсэн Монголын баг эх орондоо ирнэ.
15:30 цагт
- Хавдар судлалын төвийн байрны дээврийн их засварын ажлыг Японы засгийн газрын Өвсний үндэс хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр хийх гэрээ байгуулах ёслолын арга хэмжээ Хавдар судлалын төвийн өргөтгөлийн хурлын танхимд болно. Утас: 99063902
Top
Сэтгэгдэл ( 0 )