ӨНӨӨДӨР: 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламжийн гэрээ үзэглэнэ

2019 оны 03 сарын 12

09:00-17:00 цагт

  • ХНХЯ, Японы ЖАЙКА байгууллагатай хамтран хэрэгжүүлж буй "Улаанбаатар хот дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог дэмжих төсөл"-тэй хамтран Дэд бүтцийн хүртээмжийн талаарх семинарыг "Холидэй-Инн" зочид буудалд зохион байгуулна. Утас: 99776825, 95100221

10:00-13:00 цагт

  • "Хууль зүйн туслалцаа авах эрхийн баталгаа, тулгамдаж буй асуудлууд" сэдэвт хэлэлцүүлэг "Хуульчдын танхим"-д болно. Хэлэлцүүлэгт Хууль зүйн дотоод хэргийн яам, Шүүхийн ерөнхий зөвлөл, Улсын ерөнхий прокурорын газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар зэрэг байгууллагаас төлөөлөл оролцож, “Баривчлах, цагдан хорих ангид хууль зүйн туслалцаа авах эрх, түүний хэрэгжилт”, "Эрүүгийн процeсс: Халдашгүй, чөлөөтэй байх эрх ба нууцаар шалгах ажиллагаа" зэрэг чухал сэдвүүдээр мэдээлэл өгнө. Утас: 98066116
  • “Новотел” зочид буудалд “Намын төр үү, түмний төр үү” хэлэлцүүлэг болно.

11:00 цагт

  • Монгол Улсын байгаль орчны салбарт нийт 1.8 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлэх гэрээнд Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, Японы Элчин сайд М.Такаока нар Сангийн яамны Хүндэтгэлийн танхимд гарын үсэг зурна.
  • Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 2 сарын статистик мэдээг танилцуулна. Хаяг: Засгийн газрын III байр, Үндэсний статистикийн хороо, B1 давхар, Мэдээллийн танхим, Утас: 51-263152

12:00 цагт

  • Эрүүл мэндийн яамны А танхимд 21 Аймгийн нэгдсэн эмнэлэг, БОЭТ, есөн дүүргийн Эрүүл мэндийн төв, Улсын томоохон эмнэлэгүүдэд Хэт авиан оношилгооны эхо, зөөврийн рeнтгeн зэрэг аппаратуудыг Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл гардуулж өгнө. Энэхүү төслийн хүрээнд нийлүүлэгдэж буй өндөр хүчин чадалтай суурин ЭХО аппарат нь Эх барих, эмэгтэйчүүд, хэвлий, зүрх судас, ураг, тэр дундаа элэгний оношилгоо, шинжилгээ хийх боломжтой дэвшилтэд технологи юм.

13:00 цагт

  • ХХААХҮЯ-нд “Хүнсний хяналтын удирдлагын тогтолцоог сайжруулахад дэмжлэг үзүүлэх” төслийн гэрээнд гарын үсэг зурна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top