ӨНӨӨДӨР: Цэцийн дунд суудлын хуралдаан болно

2019 оны 03 сарын 13

09:00 цагт

  • Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага буюу ЖАЙКА-гаас Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй төслүүдтэй танилцах аялал “Бодь” цамхагаас хөдөлнө.

09:30 цагт

  • Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд, давж заалдах болон хяналтын шатны шүүхэд гомдол гаргагчийн ялыг хүндрүүлэх зохицуулалтыг оруулсан нь Үндсэн хууль зөрчсөн эсэхийг хянан хэлэлцэнэ.

10:00 цагт

  • Нийслэлийн цагдаагийн газраас Нийтийн тээврийн газар, Улаанбаатар смарт ХХК-тай хамтран халаасны хулгайн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, телекамерын хяналтыг сайжруулах зорилгоор Нийслэлийн цагдаагийн газрын хурлын танхимд зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 99189497
  • "Багш хөгжлийн ордон"-ы 202 тоотод Ерөнхий боловсролын сургуулийн 150 нийгмийн ажилтанд "Шудрага өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх" газраас сургалт зохион байгуулна. Утас: 96061497

  • МУИС-ийн 1-р байранд /Дугуй танхим/ БНХАУ-ын нэрт эдийн засагч, профессор Мэн Шяосу “Хятадын хөгжил цэцэглэлтийг хөдөлгөгч өөрчлөлт шинэчлэл” сэдвээр нээлттэй лекц уншина.

  • ШУТИС-ийн хичээлийн I байранд “Мобиком корпорац”-ийн захирал Хамада Тацуяа тэргүүтэй илтгэгчид Япон Улсад суралцах оюутнуудад зориулан лекц уншина. Утас: 99832535

  • ШУТИС-ийн Номын санд “Барилга байгууламжийн геотехникийн асуудлууд” олон улсын хурал болно. Утас: 99148148

11:30 цагт

  • “Премиум Бьюлдинг Материалс” ХХК-иас Монгол ньюс мэдээллийн төвд Барилгын салбарын дэвшилтэт технологи, менежмент сэдвийн дор зохион байгуулах "Төгс бүтээгч-2019" арга хэмжээний талаар мэдээлэл хийнэ. Утас: 88838666

11:40 цагт

  • "Баянзүрх дүүргийн нийгмийн даатгалын хэлтсийн нэг цэгийн үйлчилгээ, зөвлөгөө,мэдээллийн төв"-ийн нээлт БЗД-ийн Нийгмийн даатгалын хэлтсийн байранд болно. Утас: 99519677, 99047423

12:00 цагт

  • Төрийн ордонд Шадар сайд Ө.Энхтүвшин “Эко Алтан Заамар”-ын уурхайд болсон ослын үед ажилласан онцгой байдлын алба хаагчдыг хүлээн авч уулзана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top