ӨНӨӨДӨР: Нэр бүхий шүүгчдийн хууль бус ажлын талаар баримт дэлгэнэ
09:00 цагт
- МУИС-ийн Байгалийн ухааны салбарын хими, физик, биологи, математикийн хөтөлбөрөөр суралцаж буй оюутнуудыг дэмжих УИХ-ын гишүүн, физикийн ухааны доктор А.Ундраагийн нэрэмжит тэтгэлэг гардуулах ажиллагаа МУИС-ийн Дугуй танхимд болно. Утас: 99002019
10:30 цагт
- Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Замын цагдаагийн гүүрэн гарцын барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Олимпийн гудамжны замын хөдөлгөөнийг хэрхэн зохицуулах талаар мэдээлэл хийнэ. Утас: 325044
11:00 цагт
- Монголын Жижиг дунд бизнес эрхлэгчид болон Гарааны бизнес эрхлэгчдийг Азийн зах зээлд нэвтрэхэд дэмжлэг үзүүлэх, зуучлах боломж бүхий Экспортын хурдасгуур хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаарх хэвлэлийн бага хурал болно. Хаяг: Мэдээлэл технологийн үндэсний паркын 302 тоот танхим Утас: 88015840, 99102837, 99109804
11:30 цагт
- ЦЕГ-аас Нарантуул ОУХТ дээр "Нэг хором" өдөрлөг зохион байгуулна. Утас: 90094400, 88096555
Үндэсний мэдээллийн төвд
- 11:30 цагт БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Амардэлгэр, Б.Цолмонгэрэл нарыг хууль бусаар хөрөнгөжсөн гэх асуудлыг баримтаар дэлгэж, иргэн И.Энхсайхан мэдээлэл хийнэ.
- 12:00 цагт УИХ-ын гишүүн асан Л.Эрдэнэчимэг хуулийн байгууллагад захиалга өгч иргэнийг шийтгүүлэх гэж байгаа талаар Иргэдийн Шударга Шүүх ТББ-аас мэдээлэл хийнэ.
12:00 цагт
- "Наурыз-2019" Казах ёс заншил сурталчилах өдөрлөг МЗХ-ны байранд болно. Утас: 86737777, 80088980
14:00 цагт
- 15 мегаваттын хүчин чадал бүхий нарны цахилгаан станц барих, ажиллуулах гэрээнд Азийн хөгжлийн Банк, Тэнүүн гэрэл констракшн ХХК болон Сермсанг Пауэр Корпорейшн Паблик Компани Лимитед нар Шангрила зочид буудлын Парис Бээжин танхимд гарын үсэг зурна.
15:00 цагт
- Онцгой байдлын ерөнхий газраас НОБГ-ын Гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төвийн газар хөдлөлтийн сургалтын танхимын нээлтийн арга хэмжээг зохион байгуулна. Арга хэмжээнд Шадар сайд Ө.Энхтүвшин оролцох бөгөөд энэ үеэр “Газар хөдлөлтийн гамшгаас урьдчилан сэргийлэх байнгын ажиллагаатай зөвлөл”-ийн ээлжит хуралдаан болно. Хаяг: Алтай хотхоны баруун талд Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт аргазүйн төв Утас: 99007969, 88249813, 86150069
Top
Сэтгэгдэл ( 0 )