Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ли Наг Ён 2019 оны 3 дугаар сарын 25-27-ны өдрүүдэд Монгол Улсад албан ёсны айлчлал хийнэ.
Төрийн ордонд
- УИХ дахь намын бүлгүүд хуралдана.
09:00 цагт
- “Барилгын салбарын удирдах ажилтны зөвлөгөөн-2019" эхэлнэ. Утас: 88010867, 80189929, 91119757, 99049347
10:00 цагт
- Ерөнхий сайд У.Хүрэлсүх усны салбарын эрдэмтэдтэй уулзана.
09:00 цагт
- “Blue Sky” зочид буудалд “Уур амьсгалд ухаалаг хандлагыг мал аж ахуйн үйлдвэрлэл нэвтрүүлэх” техник, хамтын ажиллаагааны төслийн нээлт болно.
- Багш хөгжлийн ордонд “Багшийн хөгжил- Сурах бичиг- Сургалтын хэрэглэгдэхүүн” эрдэм шинжилгээний баг хурал болно. Утас: 99339944
10:00 цагт
- ХХААХҮЯ-нд “Монгол орны бордооны үйлдвэрлэл ба Хэрэглээ” эрдэм шинжилгээний хурал болно.
- Дэлхийн банкны группын эрх зүйн хяналт нийцэл, зөвлөгөө, Омбудсмений газар болон Ханбогд сумын гурван талт зөвлөлийн туршлага хуваалцах бага хурал Туушин зочид буудалд болно.
- "Монгол орны бордооны үйлдвэрлэл ба хэрэглээ” эрдэм шинжилгээ, үйлдвэрлэлийн арга хэмжээ ХХААХҮЯ-ны 1 давхарт болно. Утас: 88087892
10:30 цагт
- СХД-т явган эргүүлийн баг аяны хаалтын ажиллагаа болно. Утас: 80020878
11:00 цагт
- Ардчиллын өргөөнд АН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Туваан, Нарийн бичгийн дарга О.Магнай, УИХ-ын гишүүн, АН-ын дэд дарга Б.Пүрэвдорж нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 88989878
- Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Нийслэлийн сонгуулийн хорооноос Баянзүрх дүүргийн 10, 19 дүгээр тойрогт болсон дахин сонгуулийн дүнг танилцуулна. Утас: 325044
- АТГ-ын Олон нийтийн төвд АТГ-аас 2019 он 03 дугаар сард хийсэн ажлаа танилцуулна.
- Монголын Хүүхдийн ордонд “Сүрьеэгүй Улаанбаатар” өдөрлөг болно.
- "БИД УУЧЛАХГҮЙ ХӨДӨЛГӨӨН"-өөс Улсын ерөнхий прокурорын газарт хуулийн хүрээнд ил тод байдлыг шаардсан шаардлага хүргүүлж, цахимаар гарын үсэг цуглуулж иргэдээр дэмжүүлэх ажлыг эхлүүлнэ. Утас: 80118089, 88744696
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт
- Сэтгэлзүйч, багш нар хамтран “Полулизмын мэдрэлтнүүдийг оношлох аян” эрдэм шинжилгээний бага хурлын талаар мэдээлнэ.
12:00 цагт
- Монголын эмэгтэйчүүдийн холбооноос эмэгтэйчүүдийг хүчирхийллээс хамгаалах асуудлаар мэдээлнэ.
14:00 цагт
- МУИС-ийн Номын санд сэтгүүлч, судлаач Я.Борчулууны "Харвардын серендипити" номын нээлт болно.
Сэтгэгдэл ( 0 )