ӨНӨӨДӨР: ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг ҮХЦ-д шалгуулах тараар мэдээлэл хийнэ

2019 оны 03 сарын 26

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс гуравдугаар сарын 26-27-ны өдрүүдэд “Хамтын оролцоотой байгаль орчны хяналт шинжилгээ” сэдэвт семинар Holiday Inn зочид буудалд зохион байгуулна. “Нэг дэлхий, нэг зорилго” гэсэн уриан дор зохиогдох уг семинар нь малчид, байгаль орчны хамгаалагчид, төрийн түшээд, мэргэжлийн хяналтын салбарын байцаагчид гээд байгаль орчны засаглалын оролцогч талууд болох төр, хувийн хэвшил, олон нийтийн 100 гаруй төлөөллийг хамрах бөгөөд семинарын үеэр Монгол Улсад хариуцлагатай уул уурхайн төсөл хэрэгжсэн хугацаанд хийсэн ажлуудыг хөндөж, байгаль орчинд ээлтэй уул уурхайн засаглалд тулгамдаж буй асуудал, цаашдын төлөв, зорилгыг хэлэлцэх юм. Утас: 99554708

 

 

08:00 цагт

  • "Холлидэй Инн" зочид буудлын хурлын танхимд “Хамтын оролцоотой байгаль орчны хяналт, шинжилгээ” сэдэвт семинар эхэлнэ.

10:00 цагт

  • УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар Геологийн төв лаборатори дээр ажиллана. Монгол Улсад үндэсний геологийн алба байгуулагдсаны 80 жилийн ойн арга хэмжээний хүрээнд чулуулгийн үнэмлэхүй нас тогтоох орчин үеийн багаж тоног төхөөрөмж гардуулах үйл ажиллагаа болно. Утас: 99089666. 99209315
     
  • Эрүүл мэндийн яамны “А” танхимд Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээнд Мобайл технологийн хэрэглээг өргөжүүлэх нь төслийн сургалтын нээлт болно. Мөн энэ үеэр эрүүл мэндийн байгууллагуудад нэн шаардлагатай тоног төхөөрөмжүүд гардуулна. Утас: 99179899, 86885060

11:00 цагт

  • Эрүүл мэндийн яамны 306 тоот хурлын танхимд "Давсыг хоолны цэснээс хасъя!" сэдэвт хэвлэлийн бага хурал болно. Утас: 99090011, 86885060
     
  • "Хангарьд" ордны 1 давхарт Ай Ти Эм 2019 ОУ-ын аялал жуулчлалын үзэсгэлэнгийн тухай хэвлэлийн бага хурал болно.
     
  • “Үндэсний мэдээллийн төв”-д ХЗДХ-ийн сайд Ц.Нямдоржийг Үндсэн хуулийн цэцэд шалгуулахаар өгч байгаа талаар хуульч н.Ариунболд мэдээлэл хийнэ.

15:00 цагт

  • “Хууль зүйн шинжлэх ухааны судалгааны арга зүй” шинэ бүтээлийн танилцуулах нээлтийн ажиллагаа Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн хуульчдын танхимд болно.

Төрийн ордонд:

09:00 цагт

  • “Их эзэн Чингис хааны танхим”-д Эдийн засгийн байнгын хороо хуралдана.

11:00 цагт

  • “Их эзэн Чингис хааны танхим”-д Хууль зүйн байнгын хороо хуралдана. 

15:00 цагт

  • УИХ-ын чуулган хуралдана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top