ӨНӨӨДӨР: Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ

2019 оны 03 сарын 27

09:00 цагт
 

  • Нийслэлийн Байгаль орчны газараас “Хурдасгуур” хөтөлбөрийн II шатны нээлтийн семинар"-ыг  "Туушин" зочид буудлын сүлд танхимд зохион байгуулна. Утас: 99907356
     
  • ШУА-ийн тэргүүлэгчдийн газрын 3 давхарт "Соёлын өвийг судалж хамгаалах Монгол-Солонгосын хамтарсан судалгаа" эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897
     
  • "Хот байгуулалт, газрын харилцааны салбар зөвлөгөөн Барилгын хөгжлийн төвийн 5-р давхарт болно.


10:00 цагт
 

  • "5А" асуудлуудаар Ажилгүйдэл гэсэн ерөнхий сэдвийн хүрээнд хийх форум Новотэл зочид буудалд эхэлнэ. Утас: 88229208
     

11:00 цагт
 

  • "Хархорин" худалдааны төв дээр Сонгинохайрхан дүүргийн Нийгмийн даатгалын хэлтсийн байцаагч, албан хаагч нар "Нийгмийн даатгалын явуулын үйлчилгээ" -г үзүүлж иргэд, даатгуулагч, хувиараа хөдөлмөр эрхлэгчдэд мэдээлэл хүргэнэ. Арга хэмжээ 16:00 цаг хүртэл үргэлжилнэ. Утас: 99127029
     
  • УИХ дахь Ардчилсан намын бүлгийн гишүүд Төрийн ордны А танхимд хэвлэлийн бага хурал хийнэ.
     
  • БЗД-ийн 16-р хороо 72-р хотхонд ашиглалтын шаардлага хангахгүй орон сууцны дахин төлөвлөлтийн барилгын түлхүүр гардуулах ёслол болно. Утас: 325044, 88104671
     

Үндэсний мэдээллийн төв:
 

  • 11:00 цагт -“Эв санааны нэгдэл” үйлдвэрчний эвлэлээс “Эрдэнэт үйлдвэр” компанийн Үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаа, Сингапурт бүртгэлтэй гэх “TJBCO” ХХК-д Тавантолгойн Ордын Зүүн Цанхид хууль бус олборлолт хийх боломж олгосныг таслан зогсоох тухай, “Хөдөлмөрийн хууль”-ийн шинэчилсэн найруулгын талаар байр сууриа илэрхийлнэ.
     
  • 11:30 цагт Иргэдийн шударга шүүх ТББ-аас гишүүн асан Л.Эрдэнэчимэгийг шүүхэд өгөх болсон асуудлаар мэдээлэл хийнэ.
     
  • 12:00 цагт Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн зөвлөх асан Л.Гансүх цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.  


14:00 цагт
 

  • Худалдаа үйлдвэрлэлийн их сургуулийн Гадаад хэлний тэнхимээс “Comparative Studies in Higher Education: Linguistics and Culture in the Era of Globalization” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Хурал ХҮИС-ийн хичээлийн 2 дугаар байрны 409 тоот танхимд болно. Утас: 8016 0890


14:30 цагт
 

  • МУИС-ийн Номын санд МУИС-ийг төгсөгчдөд зориулсан ажлын байранд зуучлах зорилготой “Тохирох ажилд нь зөв хүнийг” төслийн нээлт болно. Төслийн хүрээнд цуврал лекц, бизнесийн байгууллагуудтай танилцах аялал, ажилд зуучлах өдөрлөг, хувь хүний ажлын байрны нийцлийн цогц сорилго зэргийг зохион байгуулах юм. Утас: 99002019

15:00 цагт
 

  • "Урлаг, дизайн, архитектур" сэдэвт бүтээлч салбарын оюутнуудын форум Монголын Уран зургийн галлерейд болно. Утас: 88000885
     
  •  БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг сурах бичиг үйлдвэрлэгчдийн төлөөлөл, 16:00 цагт сурагчийн дүрэмт хувцас үйлдвэрлэгчдийн төлөөлөлтэй уулзана. БСШУСЯ-ны 401 тоот. Утас: 9901-2549

19:00 цагт
 

  • “Дэлхийн театрын өдөр”-ийг УДБЭТ-ын хамт олон Дэлхийн болон Монголын сонгодог бүтээлүүдээс бүрдсэн тоглолтыг ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг болон хамтран ажилладаг байгууллага, хувь хүн болон үзэгчиддээ зориулан тоглож тэмдэглэнэ.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top