ӨНӨӨДӨР: Хүний эрхийн үндэсний комиссоос мэдээлэл хийнэ

2019 оны 03 сарын 28

08:30 цагт

  • Монгол Улсад анх удаагаа зохион байгуулагдах Олон Улсын “Аравт” морин цэргийн уралдааны төлөвлөлтийн хурал Үндэсний батлан хамгаалахын их сургуульд болно. Хуралд гадаадын 10 орчим улсын  зочид, төлөөлөгч оролцох юм. Утас: 88109945, 88081693

09:00 цагт

  • "Монголын геологи, хайгуул 2019” чуулга уулзалт “Формаса төв”-д болно. Утас: 99089666, 99209315, 99160069
  • Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэн хамтран бэлчээрийн зохистой менежмент хэлэлцүүлгийг Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99051208, 99287297
  • АШУҮИС дээр Эрдмийн сургуулийн нээлт, “Агаарын бохирдол ба Эрүүл мэнд” зөвлөгөөн болно.
  • Хан-Уул дүүргийн ИТХ-ын хуралдааны танхимд Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагуудын Биеийн тамир, спортын хамтлагийн арга зүйч нарт зориулсан сургалт болно. Утас: 88013705, 96635753, 99285651

09:30 цагт

  • УИХ-ын Эдийн засгийн Байнгын хороо, Засгийн газрын хэрэг эрхлэх газраас хамтран зохион байгуулж байгаа “Шинэ бүтээн байгуулалт дунд хугацааны зорилтот хөтөлбөрийн үнэлгээ, цаашид авах арга хэмжээ” сэдэвт хэлэлцүүлэг Төрийн ордны А танхимд эхлэнэ. Утас: 88109945, 88081693
  • “Агаарын бохирдол ба эрүүл мэнд үндэсний чуулган 2019” болон АШУҮИС-ийн эрдмийн сургуулийн нээлтийн үйл ажиллагаа тус сургуулийн төв байр, оюутны соёлын төвд болно. Утас: 80016984

10:00 цагт

  • УИХ-ын ээлжит бус чуулганаар эрүү шүүлттэй холбоотой асуудал хэлэлцэж байгаатай холбогдуулан Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос хэвлэлийн бага хурал зарлалаа. Хурал ХЭҮК-ын байрны 514 тоотод болно.
  • "Эх оронч худалдан авалт-Инноваци үйлдвэрлэл" цуврал хэлэлцүүлэг ШУТСан /МТҮП-ийн 3 давхарт болно. Хамрах хүрээ: Эрдэм шинжилгээний 21 хүрээлэн, төв болон гарааны компанийн захирал, инноваци бүтээгч эрдэмтэн, судлаачид оролцоно. Утас: 70002542

10:30 цагт

  • Нийслэлийн ИТХ-ын ээлжит XXIII хуралдаан төр захиргааны Хангарди ордны 14 давхарт хуралдана. Хуралдаанаар Нийтийн тээврийн үйлчилгээний салбарын үйл ажиллагааны санхүүжилтийн түр журам, зардлын тариф батлах тухай, Монгол Улсын Засгийн газрын 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн ажлын явцын талаар танилцуулах зэрэг асуудлыг хэлэлцэнэ. Утас: 7011-9921, 99268461

11:00 цагт

  • “Холливуд Монголд” Олон Улсын Кино уран бүтээлчдийн анхдугаар наадам 2019 оны 5-р сарын 1-7-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болохтой холбогдуулан Туушин зочид буудлын 4-р давхрын СҮЛД танхимд хэвлэлийн бага хурал хийнэ. Утас: 99592669
  • “Пума” зочид буудалд Мэргэжлийн боловсрол, сургалтын салбарын багш нарын эрдэм шинжилгээ, судалгааны шилдэг илтгэл шалгаруулах улсын уралдааны сүүлийн шатны шалгаруулалт болно. Утас: 91915340, 99047423, 99903808

11:30 цагт

  • ОХУ-ын Гавьяат жүжигчин, П.И.Чайковскийн нэрэмжит ОУ-ын уралдааны шагналт, "Grammy Awards - 2004" наадмын нэр дэвшигч, алдарт хөгжимчин Сергей Судзиловскийн хэвлэлийн бага хурал Засгийн газрын II байр Соёл, урлагийн газрын хурлын танхимд болно. Утас: 99849000

“Монгол ньюс” мэдээллийн төвд:

  • 11:30 цагт Гэр хороолол хөдөлгөөнөөс ирэх сарын 05-нд жагсаал зохион байгуулах талаар мэдээлнэ.
  • 12:00 цагт Ардчилсан намын залуучууд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

15:00 цагт

  • БХЯ-ны Их танхимд "Баянмонгол" чуулгын нэгдсэн тоглолт болно.

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
эр хүн(202.21.106.167) 2019 оны 03 сарын 28

ХЭҮКын дарга нар өөрсөдийн саналаараа огцрох нь зүйтэй Ард түмэн үүнийг хүсэж байгаа гэдэгт итгэлтэй байна

0  |  0
ЗОЧИН(103.26.194.187) 2019 оны 03 сарын 28

”НЭРГЭСЭН ХОЙНО НЬ ХАШГИРАНА”. ХҮНИЙ ЭРХИЙН ХОРОО СЭРЭЭ ЮУ. НҮДЭНДЭЭ ЗҮҮСЭН МАСКАА ХУУЛАА ЮУ. ГУТАМШИГ. ЗАЙЛУУЛВАЛ ТААРНА.

0  |  0
Top