ӨНӨӨДӨР: PEACEBOOK форум болно

2019 оны 04 сарын 05

Төрийн ордонд:

10:00 цагт

  • Монгол Улсын Их Хурлын 2019 оны хаврын ээлжит чуулганы нээлт болно.
  • УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд мэдээлэл хийнэ.

11:00 цагт

  • УИХ дахь МАН болон АН-ын бүлэг хуралдана.

13:00 цагт

  • Хууль зүйн байнгын хороо хуралдана.

15:00 цагт

  • УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.


08:40 цагт

  • “Наадам” төвөөс Сүхбаатарын талбай оюутнуудад тэтгэлэг олгох,  их, дээд сургуулиудын сургалтын төлбөрийг нэмэхийг эсэргүүцэх тайван жагсаал болно.

09:00 цагт

  • Тогооч мэргэжлийн шилдгүүдийг тодруулдаг уламжлалт "Ур чадвар-2019" улсын уралдаан Хүнс технологийн Политехник коллежийн байранд болно.
  • “Новотел” зочид буудалд ШУТИС-ийн Хэрэглээний Шинжлэх Ухааны Сургууль, БНХАУ-ын “Нари” групп хамтран математик, хими, биотехнологийн "First international Conference on Applied Sciences and Engineering" эрдэм шинжилгээний хурал зохион байгуулна. Утас: 99247798, 99148148

09:20 цагт

  • Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатарын санаачилгаар даян дэлхий залуусын дунд энх тайван, харилцан ойлголцлыг бэхжүүлэх, арьс өнгө, шашин шүтлэг, үзэл бодол, гарал үүслээр ялгаварлахын эсрэг PEACEBOOK форумыг ГХЯ-нд зохион байгуулна. Форумд Facebook, Inc. компанийн хүндтэй төлөөлөгчид хүрэлцэн ирж сошиал медиагаар дамжуулан Монгол Улсыг дэлхий ертөнцтэй холбох, илүү үр ашигтай хамтын ажиллагаанд хөтлөх боломжуудын тухай ярилцана.

10:00 цагт

  • Нийслэлийн Иргэний Танхимд "Иргэн төсөл"-ийн шалгаруулалт болно. Нийт 21 сургууль оролцож өөрсдийн тулгамдсан асуудлаа хэрхэн шийдвэрлэж ямар үр дүнд хүрсэн, юу сурсанаа олны өмнө тайлагнана.
  • Монголбанкны “В” байранд “Монгол Улсын 2019 оны нэгдүгээр улирлын инфляцийн төлөв байдлын тайлан”-г танилцуулна.
  • Д.Сүхбаатарын талбайд Ардчилсан намаас “Онц их хуралдай” эсэргүүцлийн жагсаал зохион байгуулна.

11:00 цагт

  • Энэ жил эрүүл мэндийн салбар “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт: Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээ”-г онцлон зарласан бөгөөд Дэлхийн эрүүл мэндийн өдрийг үүнтэй уялдуулж тэмдэглэх арга хэмжээ Туушин зочид буудлын “Соёмбо” танхимд болно. Утас: 99179899, 86885060

11:40 цагт

  • Гандантэгчинлэн хийдэд Бурхан багшийн рэнсрэлийг залах ёслол болно. Энэхүү рэнсрэлийг Энэтхэг улсын Дармасала хотоос залж ирсэн бөгөөд маргаашнаас эхлэн 8 дугаар сарыг хүртэл Гандантэгчинлэн хийдэд залж сүсэгтэн олонд мөргөж, залбирах боломж олгож байгаа аж.Утас: 99008498, 91915611

14:00 цагт

  • Багш хөгжлийн ордны 405 тоотод Багш солилцооны хөтөлбөрийн хүрээнд БНСУ-руу явах монгол багш нарт зориулсан сургалт болно. Сургалтыг БМДИ-ын захиралууд удирдан явуулна.

16:00 цагт

  • Хүүхдийн номын ордонд орчуулагч, сэтгүүлч, судлаач, Соёлын гавьяат зүтгэлтэн Хатагин овогт Готовын Акимын “Жаран голыг гэтэлсэн аян” номын нээлт болно. Утас: 99150551

 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сэтгэгдэл (59.153.84.219)  2025 оны 03 сарын 13

ядаж наад гарчиг дээр алдаагаа засаарай

1  |  0
Top