10:00 цагт
- Монголбанкны гадна талбайд Хохирогчдын нэгдсэн холбоо, Капитал банканд 20 саяаас дээш төгрөгийн хадгаламж эзэмшигч иргэд нэгдэн Монгол банк болон АТГ-т шаардлага хүргүүлнэ.
- “Эрхий мэргэн” цэцэрлэгт "Оюутны багшлах ур чадвар" анхдугаар уралдаан болно. Утас: 88832044
- Баянгол дүүргийн VIII хороонд Шихихутаг их сургуулиас иргэдэд хууль зүйн төлбөргүй зөвлөгөө өгнө. Утас: 88701175
“Үндэсний мэдээллийн төв”-д
- 11:00 цагт Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
- 11:30 цагт “Итгэлт өргөө” төслийн багаас хөгжлийн бэрхшээлтэй иргэн, ахмадууд зориулсан асрах төвийн барих талаар мэдээлнэ.
12:00 цагт
- “Монгол ньюс” мэдээллийн төвд “Sergelen international expedition” ТББ-аас 1000 жилийн өмнөх Түрэг бичээсийн тайллыг баталсан талаар мэдээлнэ.
- Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төвд цагдаагийн байгууллагаас энэ оны 1 дүгээр улирлын гэмт хэргийн нөхцөл байдлын талаар мэдээлнэ. Утас: 96323230
14:00 цагт
- Монголын хүүхдийн урлан бүтээх төвд “Орд” галерейд нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн дүрслэх урлаг, дизайн, технологийн багш нарын "ШИНЭЛЭГ САНАА" уран бүтээлийн наадам болно. Утас: 98115552
15:00 цагт
- Спортын төв ордонд Гавъяат тамирчин, Ардын багш Хайдавын Алтанхуяг багшийн нэрэмжит Боксын залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээний нээлт болно.
Төрийн ордонд:
- 08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
- 09:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
- 10:00 цагт "Улсын тариаланчдын зөвлөгөөн" болно.
- 11:00 цагт Түрээсийн орон сууцны асуудлаар БХБ-ын сайд Х.Баделхан Засгийн газрын хуралдааны танхимын үүдэнд мэдээлэл хийнэ.
- 11:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
- 11:30 цагт НИТХ дахь АН-ын бүлгээс Засгийн газарт шаардлага хүргүүлнэ.
- 14:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
- 14:00 цагт Нээлттэй сонсголын танхимд Хэнтий аймгийн Гутайн даваанд олгосон ашигт малтмалын тусгай зөвшөөрлийн талаар холбогдох албан тушаалтнаас тайлбар, мэдээлэл авах хэлэлцүүлэг болно.
Сэтгэгдэл ( 2 )
Banknii chanargui zeel geed baigaa zuild engiin irged er hamaagui.Ted heden zuun sayaar ni terbumaar ni hezeech zeel avahguin tov todorhoi, Bank ch ogohgui. Erh medeltnuud lterbum terbumaar ni avch tolohgui yavsaar etsest ni naidvargui zeel ihenh ni bolj bank uil ajillagaagaa heviin yavuulj chadahguid hursen geed dampuuruulah shiid gargaj ted ornoosoo saldag garamgai saihan argatai bolson. Ooroor helvel soeltoi zalilan gesen ug.
Banknii chanargui zeel geed baigaa zuild engiin irged er hamaagui.Ted heden zuun sayaar ni terbumaar ni hezeech zeel avahguin tov todorhoi, Bank ch ogohgui. Erh medeltnuud lterbum terbumaar ni avch tolohgui yavsaar etsest ni naidvargui zeel ihenh ni bolj bank uil ajillagaagaa heviin yavuulj chadahguid hursen geed dampuuruulah shiid gargaj ted ornoosoo saldag garamgai saihan argatai bolson. Ooroor helvel soeltoi zalilan gesen ug.