ӨНӨӨДӨР: Төв цэвэрлэх байгууламжид гарсан ослын талаар мэдээлэл хийнэ
09:00 цагт
- Монгол Улсын Соёл урлагийн их сургуулиас “Монголчуудын үнэт зүйл” эрдэм шинжилгээний бага хурлыг Улаанбаатар зочид буудлын “Хөх асар” хурлын танхимд зохион байгуулна. Утас: 99237173
10:00 цагт
- Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвд "Инээмсэглэл-Эерэг хандлага" нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 90110908
- Хятадын соёлын төвд Монгол, БНХАУ хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойд зориулсан "Нөхөрлөлийн 70 жил" гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
11:00 цагт
- Орон нутгийн жолооч тээвэрчид Төрийн ордны баруун хаалган дээр эрх ашиг нь ноцтой зөрчигдөж байгаа талаар мэдээлэл өгнө. Утас: 99191388, 96653903
- Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд нийслэлээс байгуулагдсан ажлын хэсэг төв цэвэрлэх байгууламжид болсон ослын талаар мэдээлэл хийнэ. Утас: 325044
- Монгол ньюс мэдээллийн төвд Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан байгаль орчны төлөөх ТББ-ууд мэдээлэл хийнэ. Утас: 88101699, 88929691
11:00 цагт
- Үндэсний мэдээллийн төвд МУСГЗ, Монгол цэргийн нэгдсэн холбооны Соён гэгээрүүлэх бүлгийн лектор Ж.Цогтсугар “Эх оронч Монголчууд” шинжлэх ухаан, урлагийн соён гэгээрүүлэх тоглолтыг зохион байгуулах талаарх хэвлэлийн бага хурал болно. Утас: 8011-1516
Төрийн ордонд
- 08:00 цагт Засгийн газрын ээлжит хуралдаан болно.
- 09:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
- 11:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
- 13:00 цагт “Г” танхимд БСШУСЯ, ЮНЕСКО-ийн Ази, Номхон далайн бүс нутгийн боловсролын товчооноос Монгол Улс “Дээд боловсролын эрдмийн зэргийг хүлээн зөвшөөрөх тухай Ази, Номхон далайн бүс нутгийн 2011 оны Токиогийн конвенц”-д нэгдэх талаар мэдээлнэ.
- 14:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
Top
Сэтгэгдэл ( 0 )