ӨНӨӨДӨР: Нягтлан бодох бүртгэлийн улсын 22 дугаар олимпиад эхэлнэ

2019 оны 04 сарын 18

- Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

08:30 цагт

  • Архивын ерөнхий газарт Төрийн архивын удирдах ажилтны нэгдсэн зөвлөгөөн болно. Утас: 91011777

09:00 цагт

  • МУИС-ийн Номын санд Нягтлан бодох бүртгэлийн улсын 22 дугаар олимпиад эхэлнэ. Утас: 88086225
  • ШАУ-ийн тэргүүлэгчдийн газарт “Монголчуудын соёлын өв: Гар бичмэл ба архивын баримтын цуглуулга” олон улсын эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897

10:00 цагт

  • Хангарди ордоны 14 давхарт Цэргийн штаб, Дуурсах он жилүүд ТББ-тай санамж бичиг байгуулна. Утас: 99077535

11:00 цагт

  • Нийслэлийн Хэвлэл мэдээллийн төвд Нийслэлийн Газрын алба, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас зөвшөөрөлгүй хашаа, хайс, сурталчилгааны самбар зэргийг буулгах талаар мэдээлнэ. 
  • Сүхбаатарын талбайд “Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөн”-өөс Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханд шаардлага хүргүүлнэ.
  • Үндэсний мэдээллийн төвд МУСГЗ, Монгол цэргийн нэгдсэн холбооны Соён гэгээрүүлэх бүлгийн лектор Ж.Цогтсугар “Эх оронч Монголчууд” шинжлэх ухаан, урлагийн соён гэгээрүүлэх тоглолтыг зохион байгуулах талаарх хэвлэлийн бага хурал болно.

14:00 цагт

  • МУБИС-ийн “В” байранд ерөнхий боловсролын 40 сургуульд физик сургалтын лаборатори, туршилтын багц багаж хүлээлгэн өгнө. Утас: 89010199, 95118099

14:30 цагт

  • Нийслэлийн иргэний танхимд “Монгол Улсын төлөөллийн байгууллагыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд боловсруулсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг танилцуулна. Утас: 89021096, 99260627

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top