08:30 цагт
- “Новотел” зочид буудалд “МОНФЕМНЕТ” үндэсний сүлжээнээс жил бүр зохион байгуулдаг "Эмэгтэйчүүдийн нүдээр" чуулган "Агаарын бохирдол ба эх, хүүхдийн эрүүл мэнд" сэдвийн хүрээнд болно.
09:00 цагт
- “Холидэй Инн” зочид буудалд “Хот дахин төлөвлөлт-Газар чөлөөлөлт-Хүний эрх” зөвлөлдөх уулзалт болно.
- "Бохир ус урьдчилсан цэвэрлэх байгууламжийн өнөөгийн байдал, тулгамдаж буй асуудлууд, гарц шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг болно. Байршил: “барилгын хөгжлийн төв” төаатүг-ын 5 давхрын хурлын танхимд. Утас: 80189929, 88010867
- МУИС-ийн Номын санд "Соёлын бүтээлч үйлдвэрлэл-2019” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99237173
- Мөрдөн байцаах албанд “Зэрлэг ан амьтдын эд эрхтэн, бүтээгдэхүүний хууль бус, хил дамнасан худалдаатай тэмцэх стратеги боловсруулах нь” зөвлөгөөн болно.
10:00 цагт
- Монгол Улсад хүүхдийн байгууллага үүссэны 94 жилийн ойг тохиолдуулан Их зохиолч Д.Нацагдоржийн хөшөөнд цэцэг өргөнө.
- МУИС-ийн хичээлийн I байранд Харвардын их сургуулийн профессор Такэучи Хиротака “Кейс судалгааг бичих, заах арга зүй” сэдвээр лекц уншина.
- МУЗН-ийн байранд Олон улсын хүмүүнлэгийн өдрийг тохиолдуулан хүмүүнлэг үйлсийг түгээн дэлгэрүүлж буй хувь хүн, албан байгуулллагад шагнал гардуулна. Утас: 80077114
11:40 цагт
- “Интерном” номын их дэлгүүрт МЗЭ-ийн шагналт, сэтгүүлч, яруу найрагч С.Амартайваны “Морьтны тэнгэр" номын нээлт болно.
12:00 цагт
- Нийслэлийн 126 дугаар цэцэрлэгт “Өргөө” амаржих газрын эх баригч нар “Хүүхэд, эмэгтэйчүүдийг хамгаалахад эх баригч бидний оролцоо” аяны хандивыг хүлээлгэн өгнө. Утас: 99096685, 99002474
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт
- Байгаль орчны салбарын мэргэжилтнүүд Улаанбаатар хотын ногоон байгууламжийн асуудлаар мэдээлнэ.
11:30 цагт
- Монгол Улсад Газрын тос боловсруулах үйлдвэр барих ажлын хүрээнд Монгол-Энэтхэгийн газрын тос, байгалийн хийн салбарын үзэсгэлэнгийн зохион байгуулагч нар мэдээлэл хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт
- “Шударга бусын хонгилд хэлмэгдэгсдийн холбоо”-ноос цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт
- Иргэд томоохон компаниудын хууль зөрчсөн үйлдлийг зогсоох талаар Ерөнхий сайд У.Хүрэлсүх, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нарт хандан мэдэгдэл хийнэ.
Төрийн ордонд
09:00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
11:00 цагт
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
12:00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
14:00 цагт
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.
Сэтгэгдэл ( 0 )