09:00 цагт
- ГХЯ-нд “Монгол, Вьетнамын харилцаа: Түүх ба орчин үе” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 98119897
- Улсын хэмжээнд төрийн бүх шатны байгууллагад албан тушаалтнуудын ХОМ-ийг хянах үүрэгтэй ажилладаг 60 иргэн АТГ-т ажиллана. Утас: 99779310
- Улаанбаатар их сургуулийн хичээлийн II байранд “Олон улсын гэр бүлийн өдөр”-т зориулсан “21 дүгээр зууны Монгол гэр бүл” эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 99736124, 99782686
- “Туушин” зочид буудалд ЭМЯ, ДЭМБ-аас Томуу, томуу төст өвчний онцлог, урьдчилан сэргийлэх зөвлөгөөн зохион байгуулна. Утас: 99179899, 86885060
09:30 цагт
- ШУА-ийн байранд "Монгол дахь эмийн ургамлын нөөц, ашиглалт, хамгаалалт, тулгамдсан асуудлууд" хэлэлцүүлэг болно. Утас: 98119897
10:00 цагт
- ЭМЯ-нд түүхий нүүрс хэрэглэхийг хориглох Засгийн газрын тогтоолыг иргэдэд танилцуулна.
- ХЗҮХ-д “Хэвлэлийн эрх чөлөөний баталгаа” хэлэлцүүлэг болно.
- Техник технологийн коллежид “Улаанбурхан өвчинд цэг тавья” дархлаажуулалтын 10 хоногийн аяны нээлт болно.
11:00 цагт
- Нийслэлийн "Өргөө" амаржих газарт "Халуун сэтгэл in Japan" ТББ-аас төрөх эмнэлгүүдэд хандив хүлээлгэн өгнө.
- Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний дөрвөн сарын тоон мэдээллийг танилцуулна. Утас: 56263152
- ХХААХҮЯ-нд “Алсыг харъя, органикийг сонгоё” аяны нээлт болно. Утас: 88087892
12:00 цагт
- Сүхбаатарын талбайд “Түүхий нүүрсний хор уршгийг иргэдэд таниулах өдөрлөг” болно.
14:00 цагт
- "Хангарди" ордонд Нийслэлийн гэр бүлийн элчийн батламж гардуулах ёслол болно. Утас: 88097606 99736124
- Ерөнхий боловсролын 52 дугаар сургуульд “Улаанбурхан өвчинд цэг тавья” дархлаажуулалтын 10 хоногийн аяны нээлт болно.
15:00 цагт
- ХААИС-д “Монгол цэргийн нэгдсэн холбоо”-ноос тус сургуулийн оюутнуудтай “Эх орны бахархал, үнэт зүйл” сэдвээр уулзалт зохион байгуулна.
Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд
10:30 цагт
- Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд МҮХАҮТ, ХХААХҮЯ-аас “Жижиг дунд үйлдвэрийн бүтээгдэхүүн үйлчилгээ, технологи-2019” олон улсын үзэсгэлэнгийн талаар мэдээлнэ. Утас: 99090339, 90091979
11:00 цагт
- "Улаанбаатар марафон- 2019" Олон улсын тэмцээн болон автомашингүй өдрийг зохион байгуулах талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт
- Байгаль хамгаалах хаврын сарын аяны хүрээнд 10,000 хүний бүрэлдэхүүнтэйгээр Туул голын эрэг дагуух хог хаягдлыг цэвэрлэх ажлыг 2019-05-25-ны өдөр зохион байгуулах тухай мэдээлэл хийнэ. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Хүрээ морьтон ХХК-ийн төлөөллүүд мэдээлэл хийнэ. Холбогдох дугаар 88109320
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт
- Үндэсний бөхийн “Увс нуур” галын 20 жилийн ой, Монгол бөхийн баярын зохион байгуулагч нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
11:30 цагт
- Өмнөговь аймгийн иргэдийн төлөөлөл Тост тосон бумбын нурууны сав газарт ажиллаж буй “Саусгоби Коал Транс” компанийн хууль бус үйлдлийн талаар мэдээлнэ. Утас: 99066078
12:00 цагт
- АН-ын ахмад гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:00 цагт
- “Хүний эрх шударга ёс” төв, “Хохирогчдын холбоо”-ноос хэлмэгдэгсдийн үр хүүхдийн эрхийг хамгаалах талаар мэдээлнэ.
11:30 цагт
- Замын-Үүдэд болсон автобусны ослын улмаас дахин нэг хүн нас барсан талаар иргэд мэдээлнэ.
12:00 цагт
- “Монгол туургатны урлагийн өв сан” ТББ-аас “Дэлхийн Монгол туургатан” хүүхдийн ардын урлагийн II их наадам зохион байгуулах талаар мэдээлнэ.
12:30 цагт
- “Хөгжлийн түлхүүр эмэгтэйчүүд” ТББ-аас “Эрүүл мэндийн салбар сэхээнд байна” сэдвээр мэдээлнэ.
13:00 цагт
- Дуучин Ш.Хүрлээ сурагч нас, төгсөлтийн сэдэвт дуунуудаас бүрдсэн “Мөрөөдлийн зүг” тоглолтын талаар мэдээлнэ.
Төрийн ордонд
09:00 цагт
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
10:00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
- “Гэр бүлийн эерэг уур амьсгал нь ажлын бүтээмж, амьдралын чанарт нөлөөлөх нь” хурал болно.
14:00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
15:00 цагт
- “Г” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
16:00 цагт
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Цахим бодлогын түр хороо хуралдана.
Сэтгэгдэл ( 0 )