ӨНӨӨДӨР: Зохиогчийн эрхийн тогтолцоог сайжруулах талаар хэлэлцэнэ

2019 оны 05 сарын 16

- Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.

09:00 цагт

  • Шинжлэх ухаан, технологийн санд "Шинжлэх ухаан, технологийн хөгжлийг сэтгүүл зүйгээр дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх нь" хэлэлцүүлэг болно. Утас: 96656561
  • “Корпорэйт” зочид буудалд “Эдийн засгийг төрөлжүүлэх нь” олон улсын хурал болно.
  • ЦЕГ-ын Мөрдөн байцаах албанд "Монгол Улсын зохиогчийн эрхийн тогтолцоог сайжруулах нь" үндэсний семинар болно.

09:30 цагт

  • "Монгол дахь эмийн ургамлын нөөц, ашиглалт, хамгаалалт, тулгамдсан асуудлууд" сэдэвт хэлэлцүүлэг 09.30 цагаас ШУА-ийн байранд эхэлнэ. Утас: 98119897

10:00 цагт

  • “Туушин” зочид буудалд Монголын Хуульчдын холбоо,  Өмгөөллийн “ДиБи энд ЖиТиЭс” нөхөрлөл хамтран “Хуульчийн ажлын байрны үзэсгэлэн яармаг” зохион байгуулна.
  • Нийслэлийн иргэний танхимд Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн боловсролын газраас “School police” чуулган зохион байгуулна. Утас: 88903404, 94113989
  • “Өргөө 1” кино театрын гадна талбайд ХӨСҮТ, Баянгол дүүргийн ЗДТГ,  “Энхрий эрдэнэ сан” хамтран иргэдэд сүрьеэ өвчний талаар мэдлэг, мэдээлэл хүргэж, үнэ төлбөргүй үзлэг хийнэ.
  • АТГ-ын гадна талбайд Монголын Ардчилсан Холбооны Залуучуудын зөвлөлөөс “Капитал” банкны дампуурал болон төрийн тусгай сангуудын зээлийн асуудлаар мэдээлнэ. Утас: 99085084
  • “Туушин” зочид буудалд эрдэмтэн Эдвард Луттвакийн "Хятадын стратеги" номын нээлт болно.

11:00 цагт

  • “976 арт галерей”-д "Амьдралыг тэтгэгч О2" модерн балетын уран бүтээлч нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
  • “Монгол ньюс” мэдээллийн төвд Монголын бурханы шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс Бурхан багшийн их дүйчин өдрийг тэмдэглэх талаар мэдээлнэ.

11:30 цагт

  • “Үндэсний мэдээллийн төв”-д “Ирээдүй өөд итгэл хайрлая” хандивын тоглолтын зохион байгуулагч нар мэдээлнэ. Утас: 94115171,  86682240

14:00 цагт

  • Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн байранд Аудитын компанийн захирлуудын уулзалт болно.

16:00 цагт

  • Багш хөгжлийн ордонд Багшийн мэргэжил дээшлүүлэх институт “Судлаач оюутан” тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдсан оюутнуудад Батламж гардуулна. Утас: 86061497

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top