ӨНӨӨДӨР: “Ирээдүйд өвлөгдөх эртний өв соёл:Алтайн ятга” үзэсгэлэнгийн нээлт болно
09:00 цагт
- Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “130/80-Нотолгоонд суурилсан цусны даралт ихсэлтийн менежмент” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 88003247
- Улсын гуравдугаар төв эмнэлэгт Ангиографийн оношилгоо эмчилгээний шинэ аппаратыг ашиглалтад хүлээн авна. Утас: 90082028
10:30 цагт
- Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Нийтийн тээврийн газраас цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 89091819
11:00 цагт
- “Blue Sky” зочид буудалд Ардчилсан намын үзэл баримтлалыг олон нийтэд сурталчилах III аяны нээлт болно.
- “Монгол ньюс” мэдээллийн төвд АН-ын гишүүн Н.Тэгшбаяр УИХ-ын зарим гишүүдийг эгүүлэн татах үндэслэлийн талаа мэдээлнэ.
12:00 цагт
- Монголын Үндэсний музейд Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдад музейн үзмэрүүдэд тулгуурлан Монголын түүхийн хичээл заана. Утас: 99123922, 70110913
- ХХААХҮЯ-наас “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг угтан зохион байгуулж буй “Хүүхдэд зориулав-2019” үзэсгэлэн худалдааны талаар мэдээлнэ.
- МУИС-ийн хичээлийн II байранд "МУИС-ийн олон улсын оюутнуудын соёлын өдөрлөг" болно. Утас: 99002019
13:00 цагт
- Үндэсний соёл амралтын хүрээлэнд Сүхбаатар дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх өдөрлөг” зохион байгуулна.
- Үндэсний номын санд “Шинэ толь II” улсын уралдааны шагнал гардуулах ёслол, яруу найрагчдын уулзалт болно. Утас: 88062609
14:00 цагт
- “Blue Sky” зочид буудалд "JOB EXPO-2019" ажлын байрны үзэсгэлэн яармагийн нээлт болно. Утас: 80059798, 99106671
- Монголын театрын музейд “Ирээдүйд өвлөгдөх эртний өв соёл:Алтайн ятга” үзэсгэлэнгийн нээлт болно.
15:00 цагт
- "Хангарьди" ордонд "Улаанбаатар марафон-2019" олон улсын гүйлтийн техникийн зөвлөгөөн болно.
Төрийн ордонд
10:00 цагт
- УИХ-ын чуулган хуралдана.
- Нутгийн удирдлагын танхимд Төрийн албаны зөвлөлөөс 21 аймаг дахь салбар салбар зөвлөлтэй видео хурал хийнэ.
11:00 цагт
- “В” танхимд Ерөнхий сайдын зөвлөх нар "Хүүхэд эмэгтэйчүүдийг хүчирхийлэх гэмт хэргийн эсрэг эрчүүд нэгдэж байна" сэдвээр мэдээлнэ.
14:00 цагт
- Олон улсын хөдөлмөрийн байгууллагын 100 жил, Монгол Улсад хөдөлмөрийн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага байгуулсны 60 жилийн ойд зориулсан “Хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарын үндэсний зөвлөгөөн” болно. Утас: 91915340, 99047423, 99519677
Top
Сэтгэгдэл ( 0 )