ӨНӨӨДӨР: “Ирээдүйн ажил мэргэжил” хэлэлцүүлэг болно
08:00 цагт
- "Чингис хаан" олон улсын нисэх буудалд Буянт-Ухаа боомтын хил, гааль, мэргэжлийн хяналт, цагдаа, гадаадын иргэн харьяатын байгууллагын Нээлттэй хаалганы өдөрлөг болно.
09:00 цагт
- МУИС-ийн Номын санд Дэлхийн хэмжил зүйн өдрийг тохиолдуулан “Үндсээрээ сайжирсан хэмжлийн нэгжийн олон улсын (SI) систем” хэлэлцүүлэг болно. Утас: 90910510
- ГХЯ-нд "Монголын гадаад худалдаа, хөрөнгө оруулалтын орчны өнөөгийн байдал ба цаашдын төлөв" хэлэлцүүлэг болно.
- “Новотел” зочид буудалд “Ирээдүйн ажил мэргэжил” хэлэлцүүлэг болно. Утас: 91915340, 99047423
10:00 цагт
- НМХГ-аас төрийн болон төрийн бус өмчийн сургуулийн өмнөх боловсролын байгууллага, цэцэрлэгүүдэд хийсэн хяналт шалгалтын талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 91887887
- НЗДТГ-т НИТХ-ын тэргүүлэгчдийн хуралдаан болно. Утас: 70119921, 86863998
11:00 цагт
- Тээврийн цагдаагийн албанаас “Бяцхан зорчигч” аян өрнүүлэх болон Нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулах талаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99091210
- “Үндэсний мэдээллийн төв”-д иргэн н.Энхзул зүрхний дөрвөлсөн гажигтай зургаан сартай хүүхдээ эмчлүүлэх хандивын аян өрнүүлэх талаар мэдээлнэ.
11:30 цагт
- Монголын театрын музейд “Монгол уртын дуу, лимбэдэх уламжлалт арга, битүү амьсгааг өвлүүлэн уламжлуулах, тогтворжуулах нь (2019-2021)” төслийн нээлт болно.
15:00 цагт
- МУИС-ийн хичээлийн I байранд Монгол судлалын нэрт эрдэмтэн, Пенсильваны их сургуулийн профессор Кристофер Этвудэд Хүндэт доктор цол олгоно. Утас: 99002019
Төрийн ордонд
09:00 цагт
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
10:00 цагт
- “Г” танхимд С.Зоригийг хөнөөсөн хэргийг шийдвэрлэсэн асуудлаар Олон улсын парламентын холбооны удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо хуралдана.
- Нутгийн удирдлагын танхимд Хүүхдийн төлөө үндэсний зөвлөлийн хурал болно. Утас: 80027744
11:00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
12:00 цагт
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Цахим бодлогын түр хороо хуралдана.
14:00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
Top
Сэтгэгдэл ( 0 )