ӨНӨӨДӨР: Орхон аймагт үүссэн цагаан шорооны асуудлаар мэдээлэл хийнэ

2019 оны 05 сарын 28

09:00 цагт

  • Нийслэлийн Хүрээ амаржих газраас түүхт 60 жилийн ойгоо угтан "Хөгжил Хүндэтгэл-2019" уриан дор зохион байгуулж буй ажлын хүрээнд “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тэмдэглэж, СХД-ийн алслагдсан зайд байрлалтай 196-р цэцэрлэгийн бага, дунд, ахлах бэлтгэл бүлгийн нийт 135 хүүхдийг хамарсан өдөрлөг зохион байгуулна. Утас: 94947115
  • “Туушин” зочид буудалд “Бизнес ба хүний эрх” сургалт, зөвлөгөөн болно.

11:00 цагт

  • Хэвлэлийн хүрээлэнд барилгын ажилд хөдөлмөрийн гэрээгүйгээр орж, цалин хөлсгүй, эрүүл мэндээрээ хохирч буй залуусын төлөө “Ажилчдын нэгдсэн төв”-өөс мэдээлэл хийнэ.
  • НҮБ-ын "Энхийг сахиулагчдын өдөр"-т зориулсан баярын хурал, хүндэтгэлийн концерт Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулга (Офицеруудын ордон)-ын концертын танхимд болно. Утас: 88810818, 92090028
  • Дэлхийн Сүүний өдрийн арга хэмжээ Блю Скай зочид буудлын Диамонд танхимд болно. Утас: 88087892
  • “Шангри-Ла” зочид буудалд “Тусгай хэрэгцээт боловсрол шаардлагатай хүүхдэд үзүүлэх эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээг сайжруулах төслийн туршлага солилцох семинар” болно. Утас: 99519677,99098965
  • Сүхбаатар дүүргийн III хорооны 8 дугаар байранд Речингийн Хатанцэцэг болон түүний нөхөрт Дэлхийн оюуны Академиас "Сод мэргэн гавьяат" шагнал гардуулна. Утас: 91162699, 91146057
  • “Улаанбаатар” зочид буудалд “Өсвөр үеийнхнийг эрүүл дадалд суралцуулах тогтвортой тогтолцоо байгуулах төсөл”-ийн хаалтын ёслол болно.

11:30 цагт

  • Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд /Хангарди ордны нэг давхарт/ Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн нэгдсэн арга хэмжээний  тухай болон  “ХҮҮХДЭЭ СОНСОХ ӨДӨР” хэлэлцүүлгийг зохион байгуулах талаар нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, нийслэлийн Соёл урлагийн газрын удирдлагууд, бусад холбогдох байгууллагуудын төлөөлөл, Нийслэлийн хүүхдийн холбооны тэргүүн  Амаржин нар мэдээлэл хийнэ. Утас: 8901-7101, 9973-6124

“МОНГОЛ НЬЮС” МЭДЭЭЛЛИЙН ТӨВД

11:00 цагт

  • “Монгол ньюс” мэдээллийн төвд цагаан шорооны аюулд өртөж байгаа Орхон аймгийн иргэд “ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” төрийн өмчит үйлдвэрийн газарт албан шаардлагыг хүргүүлж байгаагаа мэдээлнэ. Утас: 99055005

12:00 цагт

  • Иргэний хөдөлгөөн, төрийн бус байгууллагууд нэгдэн “Засгийн газрын гишүүдийг огцруулах нь хэнд ашигтай вэ” сэдвээр мэдээлнэ.

12:30 цагт

  • ЭМЯ-ны гадна талбайд жагсаал зохион байгуулсан иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

13:00 цагт

  • Ардчилсан оюутны холбооны залуус эсэргүүцлийн жагсаалд нэгдэхээ мэдэгдэж хэвлэлийн бага хурал зохион байгуулна. Утас: 95269666, 99342525

“ҮНДЭСНИЙ МЭДЭЭЛЛИЙН ТӨВ”-Д

12:00 цагт

  • АН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12:30 цагт

  • Аж үйлдвэрийн салбарын инженерүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

ТӨРИЙН ОРДОНД

08:30 цагт

  • Тогтвортой хөгжлийн зорилгын хэрэгжилтийн асуудлаарх Олон Улсын Парламентын Холбооны Ази, Номхон далайн бүсийн хоёрдугаар чуулган үргэлжилнэ.

14:00 цагт

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Өргөдлийн болон Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хамтарсан хуралдаан болно.

16:00 цагт

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top