ӨНӨӨДӨР: Хүн хэл бичиг судлалын II төслийн хүрээнд Гол тээхэний бичээсийг бүрэн тайлсан талаар мэдээлнэ
09:00 цагт
- ХААИС-д тус сургуулийн Мал аж ахуй, биотехнолгийн сургууль, ШУА-ийн Ерөнхий болон сорилын биологийн хүрээлэн "Мөөгний судалгаа" олон улсын эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулна. Утас: 99287297
- “Новотел” зочид буудалд “Аж үйлдвэрийн IV хувьсгал: Хөгжиж буй орнуудад тулгамдаж буй асуудлууд” олон улсын эрдэм шинжилгээний бага хурал болно. Утас: 99002019
10:00 цагт
- Цөмийн энергийн комиссын ажлын албаны байранд "Цөмийн аюулгүй байдлын эрх зүйн орчныг боловсронгуй болгож хүний нөөцийг бэлтгэх нь" уулзалт, хэлэлцүүлэг болно. Утас: 96669129
- “Blue Sky” зочид буудалд “Хариуцлагатай харилцагч- Хариуцлагатай банк" аяны нээлт болно.
11:00 цагт
- Засгийн газрын III байранд ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны эхний 5 сарын статистик мэдээллийг танилцуулна. Утас: 51263152
- МҮЭХ-нд “Татвар зувчуулалт-Олборлох салбарын татварын шинэчлэл” зөвлөлдөх уулзалт болно. Утас: 88007709
- Австрали улсын Элчин сайдын яамны гадна талбайд Н.Анхбаярыг Монгол Улсаас Австралид суух Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, хүсэлт хүргүүлнэ.
- “Үндэсний мэдээллийн төв”-д Налайх дүүрэгт байрлах "Эрдэнийн хөгжил" компанийн уурхайд болсон осолд өртөж, амь эрсэдсэн гурван иргэний ар гэр, өмгөөлчийн хамт мэдээлэл хийнэ.
11:40 цагт
- Монголын хүүхдийн ордонд “Монголын эрүүл мэндийн үүсгэл” (MHI) байгууллагын 8000 гаруй хүүхдийн дунд хэрэгжүүлсэн “Сургуулийн насны хүүхдүүдийг сүрьеэгийн халдвараас урьдчилан сэргийлэхэд Д аминдэмийн нөлөө” төслийн мэдээлэл цуглуулах ажлын хаалт болно. Утас: 96099236
12:00 цагт
- “Монгол ньюс” мэдээллийн төвд “Сэргэлэн интернэйшнл экспедишн” төрийн бус байгууллагаас Хүн хэл бичиг судлалын II төслийн хүрээнд Гол тээхэний бичээсийг бүрэн тайлсан талаар мэдээлнэ.
- “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд “World Ballet Grand Prix-2019” мэргэжлийн баллетчидын тэмцээнээс алтан медаль хүртсэн М.Тэлмэн эх орондоо ирнэ. Утас: 96011010
13:00 цагт
- “Корпорейт Конвэншн Центр”-т дэлхийд алдартай Gucci, H&M, UNIQLO брэндийн төлөөлөгч нар Монгол Улсаас ноолуур авах, дэлхийн зах зээлд гаргах боломжийн талаар мэдээлнэ. Утас: 99119317
13:30 цагт
- ХХААХҮЯ-ны гадна талбайд Улсаа аврах ард түмний үндэсний хөдөлгөөнөөс ХХААХҮ-ийн сайд Ч.Улааныг огцруулах шаардлага хүргүүлнэ. Утас: 88117157, 99191388
16:00 цагт
- УДБЭТ-т Соёл урлагийн үндэсний зөвлөл хуралдана.
Төрийн ордонд
09:00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар”-ын танхимд “Мэргэжлийн нэгдсэн холбооны эрх зүйн байдлын тухай” хуулийн төслийн сонсгол болно.
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
10:00 цагт
- “Г” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.
11:00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
Top
Сэтгэгдэл ( 0 )