ӨНӨӨДӨР: “Эрдэнэс Монгол”-ын санхүүгийн мэдээлэлд хийсэн тайланг танилцуулна

2019 оны 06 сарын 18

09:00 цагт

  • “Холидей Инн” зочид буудалд “Санхүүгийн салбарын комплаенс 2019” хэлэлцүүлэг болно. Утас: 80881000
  • АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд тус газраас эрүүл мэндийн 6 байгууллагад хийсэн авлига, ашиг сонирхлын зөрчлийн эрсдэл, шалтгаан, хүчин зүйлийг тодорхойлох үнэлгээг танилцуулна. Утас: 99779310

09:20 цагт

  • Ерөнхий сайд У.Хүрэлсүх сайжруулсан шахмал түлшний "Тавантолгой түлш" үйлдвэрийн ажилтай танилцана.

10:00 цагт

  • “Blue Sky” зочид буудалд “Байгалийн баялгийн засаглалын хүрээлэн”-гээс “Эрдэнэс Монгол” компанийн бүтэц, санхүүгийн мэдээлэлд хийсэн үнэлгээний тайланг танилцуулна.
  • Гандантэгчэнлин хийдийн "Батцагаан" цогчэн дуганд “Азийн буддистуудын энх тайвны XI ерөнхий чуулган”-ы зохион байгуулагч нар тус чуулганы талаар мэдээлнэ. Утас: 360066, 88048481, 85955395

11:00 цагт

  • ЗХЖШ-ын Жагсаалын талбайд Исламын Бүгд Найрамдах Афганистан улсад явагдаж буй НАТО-гийн тэргүүлсэн “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын цэргийн багийн 9 дүгээр ээлжийн бие бүрэлдэхүүнд төрийн одон медаль, шагнал гардуулна.
  • СТӨ-нд “Монголын сэргэн мандал-Залуучуудын манлайлал” залуучуудын уулзалт болно. Утас: 99085084

19:00 цагт

  • УДБЭТ-т “Spirit of ballet” олон улсын өсвөрийн балетчдийн нэгдсэн тоглолт болно. Утас: 99024933

 

“Монгол ньюс” мэдээллийн төвд

11:00 цагт

  • Спортын гимнастикийн насанд хүрэгчдийн Азийн аварга шалгаруулах тэмцээний зохион байгуулагч нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12:00 цагт

  • Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэлийг сүрьеэгийн тархалтыг нуун дарагдуулсан хэргээр хуулийн байгууллагаар шалгуулах талаар иргэд мэдээлнэ.

“Үндэсний мэдээллийн төв”-д

11:30 цагт

  • Сонгинохайрхан дүүргийн АН-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

12:00 цагт

  • Баянзүрх дүүргийн ИТХ-ын тѳлѳѳлѳгч Б.Дэмбэрэл, Г.Хонгор нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 92112770, 98117020

Төрийн ордонд

10:00 цагт

  • УИХ-ын чуулган хуралдана.

14:00 цагт

  • “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо хуралдана.

15:00 цагт

  • “Их Эзэн Чингис хаан” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top