ӨНӨӨДӨР: "Шинэ эрин" сургуулийн тестийн алдааны талаар мэдээлнэ
09:00 цагт
- АТГ-ын дэргэдэх Олон нийтийн төвд тус газраас МУИС, МУБИС, АШУҮИС-д хийсэн авлига, ашиг сонирхлын зөрчил үүсгэж буй, үүсгэж болзошгүй эрсдэл, хүчин зүйлийг тодорхойлох үнэлгээний тайланг танилцуулна. Утас: 99779310
- “Корпорэйт” зочид буудалд “Иод дутлын эмгэгээс сэргийлье” олон улсын хурал болно. Утас: 91919617
- Сүхбаатарын талбайд Онцгой байдлын албаны 15 жилийн ойн хүндэтгэлийн ёслол болно.
- Монголын уран зургийн галерейд “Соёлын өв-Архитектурын дурсгалыг гамшиг, эрсдэлээс хамгаалах нь” зөвлөгөөн болно.
- АШУҮИС-ийн Сургалтын эмнэлэгт Монголын уламжлалт анагаах ухааны олон улсын эрдэм шинжилгээний II их хурал болно. Утас: 99192856
09:30 цагт
- “White rock center"-т Монгол Улсын Хөгжлийн банкнаас "Инноваци-Хөрөнгө оруулалт" форум зохион байгуулна. Утас: 99039343
- НМХГ-т тус газрын даргын дэргэдэх зөвлөл хуралдана.
10:00 цагт
- СТӨ-нд Онцгой байдлын албаны 15 жилийн ойн баярын хурал болно.
- “Туушин” зочид буудалд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар, Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн ерөнхийлөгч Д.Гантөмөр, “Эрдэнэт үйлдвэр” “Оюу толгой” “Энержи Ресурс” зэрэг компани “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодексийг хэрэгжүүлэх харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурна. Утас: 99833808
- Төрийн ордны гадна иргэд Засгийн газрын зарим гишүүдийг огцруулахыг шаардаж жагсаал зохион байгуулна.
11:00 цагт
- БХБЯ-ны удирдлагууд цаг үеийн асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 8018-9929, 8801-0867
- “Монгол ньюс” мэдээллийн төвд эцэг эхчүүд "Шинэ эрин" сургуулийн элсэлтийн шалгалтын 40 тестийн 4 нь алдаатай байсан талаар мэдээлнэ.
11:30 цагт
- ЦЕГ-ийн Хэвлэл, мэдээллийн төвд ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
15:00 цагт
- НҮБ-ын байранд БОАЖЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран хэрэгжүүлсэн “Биологийн олон янз байдлын санхүүжилтийн санаачилга” төслийн үр дүнгийн хурал болно. Утас: 99135393
Гадаад харилцааны яаманд
09:00 цагт
- Терроризмд турхирч, хүчирхийлэл дагуулж буй экстремизм, радикалчлалаас урьдчилан сэргийлж тэмцэхэд (ТТХДЭРУСТ) бүх нийгмийг хандуулах сэдэвт бүс нутгийн бага хурал эхэлнэ.
11:10 цагт
- Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Унгарын Гадаад хэргийн сайд П.Сияртотой өргөтгөсөн уулзалт хийнэ.
11:50 цагт
- Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Унгарын Гадаад хэргийн сай П.Сиярто нар өргөтгөсөн уулзалтын үр дүнгийн талаар мэдээлнэ.
Top
Сэтгэгдэл ( 0 )