09:00 цагт
- “Кемпински Хаан Палас” зочид буудалд “Асаргааны хэрэгцээ ба шийдэл” хэлэлцүүлэг болно. Утас: 80019000
- ХААИС-д “Гамшгийг даван туулах чадавхийг сайжруулахад технологийн болон уламжлалт аргыг ашиглах нь” төслийн хаалтын хурал болно.
09:30 цагт
- Сүхбаатарын талбайд УИХ-ын дарга Г.Занданшатар Монгол Улсад албан ёсны айлчал хийж буй Швейцарын Холбооны Улсын Үндэсний Зөвлөлийн дарга Марина Кароббио Гүшэттиг угтана.
10:00 цагт
- Багш хөгжлийн ордонд ирэх хичээлийн жилийн сургалтын бүтэц, сургалтын хөтөлбөр, төлөвлөгөөний хэлэлцүүлэг болно. Утас: 99096868
10:00 цагт
- “Оюу толгой” компанийн байранд Улсаа аврах ард түмний хөдөлгөөнөөс Оюу толгой төслийн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах талаар мэдээлнэ. Утас: 99191388, 88117157
10:30 цагт
- НМХГ-аас зөрчилтэй барилга, ухсан нүх, хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа алдсаны улмаас гарсан зөрчлийн талаар мэдээлнэ. Утас: 91887887
11:00 цагт
- Дэлхийн банкнаас өөрийн байрандаа “Төсвийн зардлын тойм судалгаа”-г танилцуулна. Утас: 99778587
- АТГ-т тус газрын дэргэдэх Олон нийтийн зөвлөлөөс “Албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэхэд сэтгүүлчдийн оролцоо, эрч хүч сэдвээр” нээлттэй уулзалт зохион байгуулна.
- “Монгол ньюс” мэдээллийн төвд “Ц.Нямдоржийг огцруулах хөдөлгөөн”-ий тэргүүн Т.Энхсайхан цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
12:00 цагт
- Хурд хамтлаг “ХАЙРТАЙ” соён гэгээрлийн аянаа эхлүүлэхээр Хэнтий аймгийг зорино. Утас: 88084392
- Улаанбаатар сувилалд "Хүнд хортой металлын бохирдол болон ургамлын судалгаа" олон улсын II симпозиум болно.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт
- Иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-үүд нэгдэн шүүхийн шинэчлэлийн талаар болон Улсын дээд шүүхийн шүүгч нарыг огцруулах баримтын талаар мэдээлнэ.
12:00 цагт
- “Монголд бид үйлдвэрлэв" ТББ-аас ЖДҮХС болон Чингис бондын талаар мэдээлнэ.
Сэтгэгдэл ( 0 )