ӨНӨӨДӨР: “Ил тод, хариуцлагатай уул уурхай” хурал болно
09:00 цагт
- “Бишрэлт” зочид буудалд “Шатахууны үнэ бүрдэлт ба чанар”хэлэлцүүлэг болно.
- БСШУСЯ-нд Ерөнхий сайд У.Хүрэлсүх эрдэмтэн, судлаачидтай уулзана.
09:30 цагт
- Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанаар Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэнэ.
10:00 цагт
- МҮЭСТО-нд мэргэшсэн нягтлан бодогчийн тангараг өргөх ёслол болно. Утас: 88086225
- БСШУСЯ-нд Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос боловсролын салбарын тулгамдсан асуудлууд, багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлүүлэх шаардлага хүргүүлнэ. Утас: 80060393
- “Blue Sky” зочид буудалд “Улс төрийн намын тухай хуулийн тулгамдсан асуудлууд, шийдвэрлэх арга зам” хэлэлцүүлэг болно.
11:00 цагт
- ЭМЯ-нд “Мансууруулах бодисын хэрэглээ, хууль бус эргэлттэй тэмцэх олон улсын өдөр”-ийг тэмдэглэх талаар мэдээлнэ. Утас: 99179899, 86885060
- УУХҮЯ-нд УУХҮ-ийн сайд Д.Сумъяабазар “Ил тод, хариуцлагатай уул уурхай” сэдвээр мэдээлнэ. Утас: 99089666, 99209315
13:00 цагт
- МУИС-ийн Номын санд “Галдан бошигт-375” эрдэм шинжилгээний хурал болно. Утас: 99008498, 88099373
13:30 цагт
- Сангийн яаманд Монгол-Германы Ашигт малтмалын технологийн сургуулийг өргөтгөх, Улсын тусгай хамгаалалттай газар нутгуудын менежментийг бэхжүүлэх, устах аюултай ургамал, амьтдын төрөл зүйлийг тогтворжуулах төслийн гэрээнд холбогдох талууд гарын үсэг зурна.
14:00 цагт
- Цэргийн төв эмнэлэгт Монгол, БНХАУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд “Бүс ба зам - Гэрэлт аялал” нүдний болор цайх өвчтэй хүмүүст үнэ төлбөргүй үзлэг, эмчилгээ хийх хөтөлбөрийн нээлт болно. Утас: 80077114
14:00 цагт
- Спортын төв ордонд "Токио-2020" олимпийн эрхийн оноо өгөх бадминтоны олон улсын тэмцээн эхэлнэ.
16:00 цагт
- Сүхбаатарын талбайд хүнд хэлбэрийн хөгжлийн бэрхшээлтэй залуусын “Try Mongolia 2019” нөлөөллийн аялалын тайланг танилцуулна. Утас: 99931551
17:30 цагт
- Техник спортын төв клубт Монголын буудлага спортын 2019 оны насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээний шагнал гардуулах ёслол болно.
Төрийн ордонд
09:00 цагт
- “Төсвийн тухай хууль, төрийн аудитын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ” хэлэлцүүлэг болно.
- “Эрүүдэн шүүлт ба Хүний эрх” хэлэлцүүлэг болно.
14:00 цагт
- Хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хамт олонд түшиглэн хамруулан хөгжүүлэх Ази, Номхон далайн бүсийн IV Конгрессыг Монгол Улсад зохион байгуулах хорооны ээлжит хуралдаан болно. Утас: 91915340, 99047423, 99519677
Top
Сэтгэгдэл ( 0 )