ӨНӨӨДӨР: "Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэр" үзэсгэлэнг нээнэ

2019 оны 06 сарын 27

8:30 цагт

  • ДЭМБ-ын Номхон далайн баруун бүсийн захирал Такeши Касай, Эрүүл мэндийн Сайд, ДЭМБ-ын Монгол дахь Суурин төлөөлөгч, бусад албаныхан Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвд ажиллана. Утас: 99179899, 86885060

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт
 

  • 09:00 цагт НМХГ-ын даргын дэргэдэх зөвлөлийн хурал болно. 
  • 09:10 цагт Үсчин гоо сайхны газруудад хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. 
  • 09:50 цагт Мах махан бүтээгдэхүүний үйлдвэрүүдэд хийгдсэн хяналт шалгалтын талаар мэдээлэл хийнэ. 
  • 10:40 цагт Цацраг идэвхт үүсгүүр ашиглаж, хадгалж буй аж ахуй нэгжид хийсэн хяналт шалгалтын талаар мэдээлнэ. 
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн газар, Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей хамтран зохион байгуулж буй сургалт Соёл, урлагийн газрын хурлын танхимд болно.
  • Монголын Үндэсний музейд "Хятан-Их Ляо улс: БНХАУ-ын Өвөр Монголын Хятаны шилдэг үзмэр" үзэсгэлэнг нээнэ.

11:00 цагт

  • Монголын Үндэсний музейд Хятаны соёл, түүх археологийн дурсгалын талаар Өвөр Монголын музейн захирал доктор, профессор Чень Ён Жи, Өвөр Монголын Соёлын өв, археологийн хүрээлэнгийн орлогч захирал Жан Хүн Шин нар лекц уншина. 
  • АТГ-ын Олон нийтийн төвд “Төрийн албаны ёс зүй”, “Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх нь” номыг танилцуулна. Үйл ажиллагаанд АТГ-ын дарга, тэргүүн комиссар З.Дашдаваа, Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, яамдын ТНБД, агентлагийн дарга нар оролцоно.
  • Cпортын төв ордонд Монголын Пара жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Цагаанбаатар болон Удирдах зөвлөлийн гишүүд дэд, ерөнхийлөгч нар Дэлхийн хараагүйчүүдийн тоглолтод оролцох баг тамирчдыг үдэн гаргаж өгөх ёслол болно.

Үндэсний мэдээллийн төвд

  • 11:00 цагт Төрийн Соёрхолт найруулагч Н.Наранбаатар, Морин хуурын чуулгын Ерөнхий удирдаач Д.Түвшинсайхан нарын хамтын бүтээл "Legend" энтертайнмент шоу тоглолтын хэвлэлийн бага хурал болно.

14:00 цагт

  • АТГ-ын Олон нийтийн төвд төрийн өмчит Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ, Авто тээврийн үндэсний төв, Батлан хамгаалах аж үйлдвэрийн нэгдэл, МИАТ ТӨХК, Монгол шуудан ТӨХК, Хөдөө аж ахуйн бирж ТӨХК-ийн үйл ажиллагаанд хийсэн авлигын эрсдэлийн үнэлгээний дүнг танилцуулна. Утас: 99779310
  • "Blue Sky" зочид буудлын "Diamond" танхимд Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ээлтэй шилдэг аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа болно. Ёслолын ажиллагаанд ХНХ-ын сайд С.Чинзориг болон холбогдох төрийн болон ТББ-ын төлөөлөл оролцоно. Утас: 91915340, 99931551
  • ШУА-ийн их чуулганы хурлын танхимд Академичдын өргөтгөсөн зөвлөгөөн болно. Утас: 98119897

14:30 цагт

  • ГХЯ-нд Монгол Улс, Европын Холбооны хамтын ажиллагааны хамтарсан хорооны хуралдаан болно.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top