09:30 цагт
- МУИС–ийн номын сангийн 202 тоот танхимд Цацрагийн биологийн ОУ-ын сургалт семинар болно. АНУ, Европын холбоо, Япон, Австрали, ОХУ-ын нэрт эрдэмтэд оролцоно. Алтны нанобөөмийг рентген туяагаар шарахад үүсдэг хоёрдогч бөөмсийн урсгалаар хавдрыг эмчлэх шинэ дэвшилтэт аргын тухай ярилцана. Мөн дэлхийн нэрд гарсан эрдэмтэн С.Гүэтэлли энэ талаарх судалгааныхаа үр дүнг мэдээлж Монгол Улстай хамтран ажиллах асуудлыг сонсгоно.
- Засгийн газрын XI байранд Хүний эрхийн үндэсний комисс, МҮЭХ хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурна. Утас: 99027019
10:30 цагт
- Цус сэлбэлт судлалын үндэсний төвд "Сар бүрийн 3-Цусаа бэлэглэх өдөр" болно. Утас: 99550999
11:00 цагт
- МУИС-ийн шинэ номын сангийн 203 тоот хурлын зааланд Ерөнхий сайд асан М.Энхсайхан "Олон түмэн яагаад эдийн засгийн буруу бодлого сонгодог вэ?" илтгэл тавина.
- Хангарьд ордны 1 давхарт НМХГ, НОБГ-аас баяр наадмын өдрүүдээр худалдаа үйлчилгээ зохион байгуулах, хяналт тавих, Аж ахуйн нэгжүүдийн материалыг хүлээн авах тухай, Наадмын өдрүүдээр болох арга хэмжээнүүд болон бусад чиглэлээр мэдээлэл хийнэ. Утас: 88109320 325044
- АСА ЦИРК-ийн баруун урд талын Авто Тээврийн Үндэсний төвд: Автотээврийн тэмдэгтийн хураамжийг технологийн шийдлээр буюу ГЭРЭГЭ КИОСК-оор төлж эхлэх нээлтийн ажиллагаа болно.
12:00 цагт
- “Монгол” арт галерейд "Урлагийн амьдрал" үзэсгэлэн дэлгэж буй Монгол, Франц улсын Ардын зураач, УГЗ, МУЭ-ийн шагналт Б.Чогсом, Монгол Улсын Ардын зураач, Төрийн шагналт До.Болд нарын уулзалт ярилцлага болно.
MN-Мэдээллийн төвд
- 12:00 цагт Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахтай холбогдуулж Бүгд найрамдах намаас хэвлэлийн бага хурал зарлалаа.
18:00 цагт
- “Туушин” зочид буудалд “Дэлхийн гамшгийн тайлан 2018” эмхэтгэлийн нээлтийн ёслолын болно. Утас: 80077114, 88826655
Төрийн ордонд
09:00 цагт “Их Эзэн Чингис хаан” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
11:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Эдийн засгийн байнгын хороо хуралдана.
15:00 цагт “Жанжин Д.Сүхбаатар” Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
- Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг хоёр, гурав дахь хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Монгол Улсын Их Хурлын 2019 оны 68 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэгт мэргэжил, арга зүйн туслалцаа үзүүлэх үүрэг бүхий ажлын дэд хэсгүүдийн хуралдаан: /Байнгын хороодын хуралдааны дараа/
-Парламентын ардчиллыг төлөвшүүлж, ард түмний засаглах эрхийг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан;
-Гүйцэтгэх эрх мэдлийн хариуцлагыг нэмэгдүүлж, тогтвортой байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан;
-Шүүх эрх мэдлийн хариуцлагыг дээшлүүлж, хараат бус байдлыг хангахтай холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан;
-Нутгийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгохтой холбоотой нэмэлт, өөрчлөлтийн ажлын дэд хэсгийн хуралдаан;
-Томьёоллын ажлын дэд хэсгийн хуралдаан;
-Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийн эхийг баригчийг мэдээлэл, мэргэжил, арга зүйн туслалцаагаар хангах ажлын дэд хэсгийн хуралдаан тус тус болно.
Сэтгэгдэл ( 0 )