Украинаас Польш улс руу зохион байгуулалттайгаар хүмүүсийг хууль бусаар гаргах бизнес хийдэг Монгол Улсын хоёр иргэнийг саатуулсан гэж Польшийн хилийн албаны Бескид хэлтсийн хэвлэлийн төлөөлөгч Элжбета Пикор мэдээлжээ.
Сэжигтнүүд нь 26 болон 28 настай Монгол Улсын иргэд бөгөөд тэднийг өнгөрсөн баасан гарагт Краковт саатуулсан байна. Тэд Польш улсад оюутны визтэй буюу хууль ёсоор амьдардаг гэнэ. Элжбета Пикорын хэлснээр Монгол Улсаас цагаачдыг Польшийн хил давуулах хууль бус ажиллагааг зохион байгуулагчдыг 2018 оны намраас эхлэн эрэн сурвалжилж байсан аж.
Үүнээс өмнө Нидерланд, Франц, Монголын иргэд Монголын таван иргэнийг Украины талаас Польш улсын хилээр хууль бусаар гаргах гэж байхад нь үйлдэл дээр нь Польшийн хилчид саатуулж байжээ.
Мөрдөн шалгах явцад тус хэрэгт дахин хоёр эрэгтэй холбоотой болохыг тогтоосон байна. Тэгвэл тэдгээр иргэд нь Монголоос ирсэн хоёр оюутан байсан гэнэ. Тус хэрэгт нийт зургаан хүн саатуулагдан шалгагдаж байгаа аж. Тэд нийт 11 цагаачийг Польшийн хилээр гаргасан бөгөөд ихэнх нь Монгол Улсын иргэд байжээ. Цагаачид Польшоор дамжин Франц, Нидерланд орох ёстой байсан гэнэ.
Тэд Европ руу ийнхүү хүмүүс хил давуулахдаа нэг хүнээс 4-5 мянган ам.доллар авдаг байжээ.
Сануулахад, энэ оны зургаадугаар сарын 6-ны өдөр Монгол Улсаас Герман улсад суугаа элчин сайдын яамны хоёр ажилтан Германд улсад 70 кг героин тээвэрлэж байгаад саатуулагдсан хэрэг гарч байсан билээ. Хар тамхины нийт өртөг гурван сая еврогоор үнэлэгдэж байна гэж zolord.ru сайтад мэдээлжээ.
Сэтгэгдэл ( 3 )
Сайн уу, ээж ээ Хүмүүсийн мөрөөдлийг биелүүлэх боломжийг олгохын тулд бид зээл олгодог санхүүгийн бүтэц юм. Хэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй. Хэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо бариарай. Зээл хүсч буй дүн болон эргэн төлөлтийн хугацааг бидэнд шууд хэлнэ үү. * 3,000 долларын эргэлтийн зээлд $ 15,000,000 * и-мэйл: matildalecoustre@gmail.com wathsapp: 0022 995 414 913
Серб 90 хоног визгүй шүү хойшоо яваад л төв европ хахаха амархан гарна
энэ бол бүр баавараас эхтэй байх шүү.