ӨНӨӨДӨР: Хууль бус томилгооны талаар иргэд мэдээлнэ
09:00 цагт
- Бага боловсролын багш нарын “Математик” зуны сургалт Багшийн хөгжлийн ордонд эхэлнэ. Утас: 8606-1497
10:00 цагт
- Бүгд Найрамдах Турк Улсын Үндэсний их хурлын дарга Мустафа Шентопын айлчлал Төрийн ордонд эхэлнэ.
11:00 цагт
- “Зүүн хойд Азийн орнуудын бүс нутгийн засаг захиргаадын харилцаа хамтын ажиллагааны дээд хэмжээний 24 дэх уулзалт”-ын зохион байгуулагч нар тус уулзалтын талаар “Холидэй Инн” зочид буудалд мэдээлнэ.
- Монгол Улсын шүүхийн 2019 оны эхний хагас жилийн шүүн таслах ажлын дүнг Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд танилцуулна. Утас: 9912-2141, 9666-4674
11:30 цагт
- Баянгол дүүрэгт хийж буй хууль бус томилгооны талаар иргэд “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлнэ. Утас: 9016-5775
13:00 цагт
- Өмнөговь аймаг, Даланзадгад хотын Хөгжимт жүжгийн театрт "Тост, Тосон бумба" үндэсний хэлэлцүүлэг болно.
14:00 цагт
- АТГ-аас явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны талаар мэдээлэл хийнэ. Утас: 99779310
17:00 цагт
- Сүхбаатар аймгаас төрсөн зураач, урчуудын “Тал нутгийн өнгө” үзэсгэлэнгийн нээлт Монголын урчуудын эвлэлийн үзэсгэлэнгийн танхимд болно.
Top
Сэтгэгдэл ( 0 )