ӨНӨӨДӨР: МАХН-ын удирдлага цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ
09:00 цагт:
- “UB Grand” зочид буудалд Ойн анги, ойн нэгжийн нэгдсэн зөвлөгөөн болно. Уг зөвлөгөөнд 21 аймгийн ойн анги орно. Утас: 88054040
- "Блю скай" зочид буудалд "Хүүхдийн хүчирхийллийн эсрэг эрүүл мэндийн салбарын хариу арга хэмжээ, дэмжлэг үзүүлэх ДЭМБ-ын заавар"-ыг танилцуулах хурал болно. Утас: 99755726
10:00 цагт:
- Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт НМХГ-ын зөвлөлийн хурлаар Зочид буудал болон Эмийн сан, эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллагад хийгдсэн хяналт шалгалтыг хэлэлцэнэ. Утас: 91887887
- МҮХАҮТ-д Уул уурхайн компаниудын ханган нийлүүлэгч болох сонирхолтой компаниудын бүтээгдэхүүний үзэсгэлэн гарна. Утас: 99090339, 86118404
11:00 цагт:
- СТӨ-ний 303 тоот Монголын эзэнт гүрний бүрэн түүхтэй ирж танилцахыг урьж байна. ШУА-ийн Түүх, Угсаатны зүйн хүрээлэнгээс эрхлэн хэвлүүлсэн “Монголын эзэнт улсын түүх” цуврал 5 боть бүтээлийн нээлт ШУА-ийн Их чуулганы танхимд Утас: 98119897
- Хангарди ордонд “Дүнжингарав” худалдааны төвийн түрээслэгчид сэтгүүлчдэд мэдээлэл өгнө.
11:30 цагт:
- Үндэсний мэдээллийн төвд МАХН-ын удирдлага цаг үеийн асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт:
- МАХН-ын залуучууд байгалийн баялгийн асуудлаар мэдээлэл хийнэ.
- "49 дүгээр гудамж" театрт Монголын моно жүжгийн төвөөс тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй "Ялагчдын цуваа-2019" моно жүжгийн олон улсын уралдаант фестивалийн хэвлэлийн хурал болно. Утас: 96117878
12:30 цагт:
- “Мишээл экспо”-д Намрын ногоон өдрүүд арга хэмжээ эхэлнэ.
Top
Сэтгэгдэл ( 0 )