Малчид, иргэд, тариаланчид, хадланчдад зориулсан мэдээ:
Ойрын хоногуудад ихэнх нутгаар хур тунадас орохгүй, цаг агаар тогтуун, дулаахан байна.
2019 оны 09 дүгээр сарын 22-ны 08 цагаас 20 цаг хүртэлхцаг агаарын урьдчилсан мэдээ:
Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 16-21 градус, говийн бүс нутаг, Дорнод-Дарьгангын тал нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар 24-29 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 23-25 градус дулаан байна.
Өглөө 05 цагт Улаанбаатарт: 8 градус дулаан, харьцангуй чийг 58 хувь, агаарын даралт 876 гектопаскаль байлаа. Даралт өдөртөө тогтвортой байна.
|
Сэтгэгдэл ( 0 )