09:00 цагт
- “Кемпински Хаан Палас” зочид буудалд “Эмнэлзүйн микробиологич, сүрьеэгийн лаборант нарын үндэсний XIII зөвлөгөөн" болно.
- “Пума” зочид буудалд “Ухаалаг хотууд: Тогтвортой хийгээд хөдөлгөөнт байдал” олон улсын хурал болно. Утас: 98119897
- “Холидэй Инн” зочид буудалд Үндэсний хөгжлийн газраас Тогтвортой хөгжлийн зорилгын үндэсний шалгуур үзүүлэлт, зорилтот түвшний төслийг танилцуулах хэлэлцүүлэг зохион байгуулна. Утас: 99003052
- ГХЯ дээр зэрлэг амьтдын асуудлаарх Төв болон зүүн хойд Азийн экспеотүүдийн уулзалт хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Өнөөдөр "ЗЭРЛЭГ АМЬТДЫН ӨВЧЛӨЛ" сэдвээр үргэлжилнэ. Уулзалт Утас: 88054040
10:00 цагт
- НҮБ-ын байранд ЮНЕСКО-ийн Монголын үндэсний комисс, ХНХЯ-наас “Мэргэжлийн боловсрол, сургалтын бодлогын дүн шинжилгээний тайлангийн хэлэлцүүлэг” зохион байгуулна.
- Төрийн ордонд УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
- ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвд ЦЕГ, ТЦА-наас зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, авто замын хөдөлгөөнд оролцогчдын сахилга, хариуцлагыг дээшлүүлэх “Дураараа биш ээ, Дүрмээрээ” аяны талаар мэдээлэл хийнэ.
- МҮХАҮТ-д “Гааль-Бизнесийн уулзалт 2019” болно. Утас: 99145985, 99106505
11:00 цагт
- Сүхбаатарын талбайд Батлан хамгаалах яам, ХХААХҮЯ-ны нээлттэй хаалганы өдөрлөг болно. Утас: 88111619
12:00 цагт
- Төрийн ордны баруун хаалганы дэргэд “Бид уучлахгүй хөдөлгөөн”-өөс УИХ-ын Ёс зүйн дэд хороонд шаардлага хүргүүлж, цуглаан зохион байгуулна. Утас: 88087539, 88744696
“Монгол ньюс” мэдээллийн төвд
11:00 цагт
- Монголын эм зүйн байгууллагуудын нэгдсэн “Эм” холбооноос НМХГ-ын шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
11:30 цагт
- Монгол Улсын Соёлын тэргүүний ажилтан, дуучин Б.Мягмарсүрэн “Франц Италийн романтик бүсгүйчүүд” сонгодог тоглолтын талаар мэдээлэл хийнэ.
“Үндэсний мэдээллийн төв”-д
11:30 цагт
- Дархан, Сэлэнгэ, Эрдэнэтийн залуучуудын холбооноос Дархан-Улаанбаатар чиглэлийн авто замын талаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт
- "Дүнжингарав" худалдааны төвийн түрээслэгчдийн холбооноос түрээсийн төлбөр үндэслэлгүй нэмснийг эсэргүүцэж, ТУЗ-ийн гишүүд болон НЗДТГ-т хандах талаар мэдээлэл хийнэ.
Сэтгэгдэл ( 0 )