ӨНӨӨДӨР: ТЦА-ны удирдах ажилтны уулзалт эхэлнэ
09.00 цагт
- Тээврийн цагдаагий албаны гадна талбайд ТЦА-ны удирдах ажилтны уулзалтын нээлт болно.
- ГХЯ-нд Байгаль орчны хамтын ажиллагааны Зүүн хойд Азийн дэд бүсийн хөтөлбөрийн удирдах албан тушаалтнуудын 23 дугаар хурал болно.
09.30 цагт
- “Холидэй Инн” зочид буудалд Хот байгуулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцүүлэг болно. Утас: 88311212
- Үндсэн хуулийн цэцийн Их суудлын хуралдаанаар УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрогт нөхөн сонгууль товлон зарлах, санал авах өдрийг тогтоох тухай, ардлын хэмжээг батлах тухай тогтоолын зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хэлэлцэнэ.
10.30 цагт
- Нийслэлийн хэвлэл мэдээллийн төвд Хот байгуулалт, хөгжлийн газраас П.Гэндэнгийн нэрэмжит музейн барилгыг нурааж, шинэ барилга барих талаар мэдээлнэ.
11.00 цагт
- “Корпорейт Конвеншн Центр”-т Монгол Улсын гавьяат жүжигчин Төмөрийн Ариунаа “Тэнгэр шиг бай” тоглолтынхоо талаар мэдээлнэ.
12.00 цагт
- Улаанбаатар чуулгын байранд Улсын тэргүүний 129 дүгээр цэцэрлэгийн 30 жилийн ойн ёслол болно. Утас: 89084499 89111009
- “Чингис хаан” нисэх буудалд “ФИБА 3х3 чежү” дэлхийн гранпри тэмцээнд түрүүлсэн “Улаанбаатар ММС Энержи” баг эх орондоо ирнэ. Утас: 88023710
14.00 цагт
- Сангийн яаманд Монгол Улсын Засгийн газар, БНЭУ-ын Экспорт-Импорт банк хоорондын “Газрын тос боловсруулах үйлдвэр барих төсөл”-ийн нэмэлт санхүүжилтийн зээлийн хэлэлцээрт гарын үсэг зурна.
Төрийн ордонд
09.00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
10.00 цагт
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
11.00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Өргөдлийн байнгын хороо хуралдана.
14.00 цагт
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдана.
15.00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдана.
16.00 цагт
- “Г” танхимд Олон Улсын Парламентын Холбооны Удирдах зөвлөлөөс ирүүлсэн шийдвэрийг судалж, холбогдох санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий түр хороо хуралдана.
Top
Сэтгэгдэл ( 0 )