ӨНӨӨДӨР: Дэлхийн банкнаас Монгол Улсын эдийн засгийн тайланг танилцуулна
08.00 цагт
- МҮХАҮТ-д “Эдийн засагт залуучуудын оролцоо-2019" бизнес эрхлэгч залуусын үндэсний чуулган болно. Утас: 88101990
08.30 цагт
- Төрийн ордонд АШУҮИС-ийн Сувилахуйн сургуулийн 90 жилийн ойн баяр, Сувилахуйн олон улсын хурал болно.
- МУЗН-ийн Анхны тусламжийн төвд “Ажлын байранд анхны тусламж үзүүлэх нь” холимог сургалтын нээлт болно.
09.00 цагт
- “Blue Sky” зочид буудалд Азийн сангаас “Азийн зарим улсын авлигатай тэмцэх туршлагаас суралцах нь” семинар зохион байгуулна.
09.30 цагт
- “Blue Sky” зочид буудалд "Өрсөлдөөний хууль, бодлогын хэрэгжилт- өнгөрсөн ба ирээдүй" улсын зөвлөгөөн болно.
10.00 цагт
- Төрийн ордонд УИХ-ын чуулган хуралдана.
- Хангарди ордонд “Цэргийн насны залуучуудын эрүүл мэндийн үзлэг” уулзалт, зөвлөгөөн болно. Утас: 99830662, 322401
- УСУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төвд Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний салбарын "Хэрэглэгчээ сонсьё" нээлттэй хаалганы өдөрлөг болно.
10.30 цагт
- “Эм Си Эс Плаза”-д Дэлхийн банкнаас Монгол Улс болон бүс нутгийн эдийн засгийн тайланг танилцуулна. Утас: 99778587
11.00 цагт
- УДБЭТ-т Улсын төв номын сан, УДБЭТ, УДЭТ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
- Монголын уран зургийн галерейд “Төвөдийн жаран” гэрэл зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.
- Сэтгүүлчид “Зул өргөх ёслол” зохион байгуулах талаар мэдээлнэ. “Үндэсний мэдээллийн төв”-д
11.30 цагт
- “Монгол ньюс” мэдээллийн төвд Ардчилсан эмэгтэйчүүдийн холбооноос сайжруулсан шахмал түлшний талаар мэдээлнэ.
12.00 цагт
- “Grand hill” зоогийн газарт МУГЖ Ж.Уранчимэг “Эстрадын урлагт 40 жил” тоглолтынхоо талаар мэдээлнэ. Утас:88067575
- Архангай аймгийн иргэд цаг үеийн асуудлаар мэдээлнэ. “Үндэсний мэдээллийн төв”-д
12.30 цагт
- Нийслэлийн төв замын нэгдүгээр эгнээгээр зорчих таксинд сар бүр 50 мянган төгрөгөөр зөвшөөрөл олгож буйг эсэргүүцэж, таксины жолооч нар мэдээлэл хийнэ. “Үндэсний мэдээллийн төв”-д
14.00 цагт
- Төрийн ордонд “Хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангахад анхаарах асуудал” эрдэм шинжилгээний хурал болно.
15.00 цагт
- Богд хааны ордон музейд “БОГД ХААН 150: НОМ БҮТЭЭЛИЙН ӨВ” үзэсгэлэнг танилцуулна.
Top
Сэтгэгдэл ( 0 )