ӨНӨӨДӨР: Төрийн албаны ерөнхий шалгалтын талаар мэдээлэл хийнэ
10:00 цагт
- НЭМҮТ-д “Биобэлдмэлийн үйлдвэр”-ийн нээлт болно. Утас: 91919617
- “Пума” зочид буудалд “Форум Ази” олон улсын байгууллагаас уул уурхайгаас үүдэлтэй байгалийн доройтол, хүний эрхийн асуудлаарх тайлангийн хурал зохион байгуулна.
11:00 цагт
- Засгийн газрын XI байранд Төрийн албаны зөвлөлөөс ирэх сард зохион байгуулах Төрийн албаны ерөнхий шалгалтын талаар мэдээлэл хийнэ.
- “Туушин” зочид буудалд “Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох нь" сэдэвт бодлогын судалгааны тайланг танилцуулна.
11:30 цагт
- Нийслэлийн цагдаагийн газрын удирдлагын газарт цагдаагийн байгууллага, мэргэжлийн хяналт, онцгой байдлын байгууллагаас сайжруулсан шахмал түлшний асуудлаар мэдээлэл хийнэ.
12:00 цагт
- П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлэгт хавдар, эрт үeийн тархины бүх төрлийн эмгэг илрүүлэх MRI аппарат ашиглалтад хүлээн авна.
Төрийн ордонд
09:00 цагт
- “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
11:00 цагт
- “В” танхимд Хууль зүйн байнгын хороо хуралдана.
14:00 цагт
- “Их Эзэн Чингис хаан” танхимд Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо хуралдана.
15:00 цагт
- “Г” танхимд Тусгай хяналтын дэд хороо хуралдана.
Top
Сэтгэгдэл ( 0 )