Zombie Boy амиа хорлоогүй байжээ

Автор | Zindaa.mn
2019 оны 10 сарын 29

Канадын модель Рик Женест буюу Zombie Boy өнгөрсөн жилийн наймдугаар сарын 1-нд Монреаль хотноо амиа алдсан бөгөөд түүнийг амиа хорлосон гэж тэр үед хэвлэл мэдээллээр гарч байлаа. “Radio-Canada”-гийн мэдээлснээр 32 настай Женест сэтгэцийн өвчтэй байсан бөгөөд өвчний улмаас амиа хорлосон байх магадлалтай гэж бичиж байлаа.
 


Гэвч Цагдаагийн газрын мөрдлөгөөр Zombie Boy зуурдаар нас барсан нь тогтоогдсон байна. Мөрдөн байцаагчид модель эрийг 2018 оны наймдугаар сарын 1-нд Монреаль хотод найзынхаа гэрийн гурван давхрын тагтнаас унахдаа согтуу байсныг тогтоожээ. Түүний цусан дахь алкоголийн хэмжээ 234 мг/дл байсан нь Канадын хуульд машин барихыг зөвшөөрсөн хэмжээнээс гурав дахин их байсан байна. Zombie Boy-г амиа хорлосон гэдэгт найз нөхөд, хамаатан садан нь итгэхгүй байгаагаа илэрхийлж байв.

Zombie Boy 2011 онд Америкийн дуучин Леди Гагагийн “Born This Way” дууны клипэнд тоглоод дэлхий дахинаа алдаршсан. Мөн найруулагч Карл Эрик Риншийн “47 ронин” кинонд тоглосон билээ.
 


Zombie Boy 16 наснаасаа шивээс хийлгэж эхэлсэн. Гиннесийн номонд хоёр удаа бичигдсэн. Хамгийн олон ясны шивээстэй (139 ) гэж эхний удаа багтаж, дараа нь хамгийн олон хорхой шавьжны шивээстэйгээр (179) Гиннест бүртгүүлж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top