ӨНӨӨДӨР: АН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ
09.00 цагт
- Төрийн ордны “Жанжин Д.Сүхбаатар” танхимд Төсвийн байнгын хороо хуралдана.
- “Туушин” зочид буудалд ОБЕГ, Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хамтран хэрэгжүүлсэн “Монгол Улсын Газар хөдлөлтийн гамшгаас хамгаалах чадавхыг бэхжүүлэх төсөл”-ийн үр дүнгийн хурал болно. Утас: 86150069
09.30 цагт
- Хангарди ордны гадна талбайд Нэхмэлийн шар байрны оршин суугчид Нийслэлийн Засаг дарга С.Амарсайханд шаардлага хүргүүлнэ. Утас: 99072022
10.00 цагт
- Олон улсын Улаанбаатар их сургуульд “Оюутан залуучуудын эрүүл мэндийг дэмжих сарын аян”-ы хүрээнд Баянзүрх дүүрэгт байрлах их, дээд сургуулиудын оюутнуудад эрүүл мэндийн боловсрол олгох өдөрлөг болно. Утас: 88064025, 99774436
- Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт “Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ” сургалт болно.
11.00 цагт
- Монголын хүүхдийн урлан бүтээх төвд Монгол, ОХУ-ын хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн хамтарсан “Байкал говь” гар зургийн үзэсгэлэнгийн нээлт болно. Утас: 88444845
- УБТЗ-ын Удирдах газарт Улаанбаатарт анхны галт тэргийг хүлээн авсны 70 жилийн ойд зориулан "Ган зам" хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл илэрхийлэх ёслол болно. Утас: 99091674, 86114818
12.00 цагт
- "Монгол ньюс" мэдээллийн төвд АН-ын гишүүд цаг үеийн асуудлаар мэдээлнэ.
13.00 цагт
- ХӨСҮТ-д Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл болон ДЭМБ-ын суурин төлөөлөгч нар тус төвийн ажилтай танилцана. Утас: 89115872
16.00 цагт
- ШУТИС-ийн Төв байранд “Нээлттэй боловсролын төв”-өөс “Нээлттэй боловсрол-Шинэ боломж” цахим хичээлийг танилцуулна. Утас: 99148148, 99247798
Top
Сэтгэгдэл ( 0 )